Б.Жаргалсайхан: МУ-ын Зөвлөх инженер Ц.Гарамжавт хөдөлмөрийн баатар ч багадана
Эдийн ЗасагОлны чичлээд, дайраад байгаа Гарамжавыгаа нэг өмөөрчихье.
“Муухан эр хүнээс илүү” гэж Монголчууд яриад сурчихаж.
Түүнд энэ үг таарж ч мэднэ.
Түс тас яриатай, шийдэмгий, хүнтэй нөхөрлөж чаддаг.
Адилхан зах зээлийн шуурганд тэмцэж явсан хүний нэг тэрнийг би мэдэхийн дээдээр мэднэ.
Манайд хөдөлмөрөөрөө баялаг бүтээж яваа цөөн том компанийн нэгийг тэрээр олон жил удирдаж явааг л бий энд баттай хэлнэ.
Аливаа бизнес зээлгүй нэг ч алхам урагшилдаггүй юм.
Тал тоосго өрж үзээгүй таван төгрөгтэй болчихсон хүмүүст энэ ч ойлгомжгүй сэдэв л дээ.
Үүнийг уншаад та өөрийнхөөрөө дүгнэнэ биз.
Тэр дайраад байгаа “шармигар шар” охин ч бас жаахан юм унш, бодит юм хий…
Гурвалжин нүдэлчихээд багаасаа ер нь их хүнд дээрэлхүүлж өссөн хүн ах захаа ингээд сонсохоо байчихдаг талтай…
Тэрбээр:
Зуун дамжин өвлөгдөх цементийн үйлдвэрлэлийг байгуулж, жил бүр Монгол улсаас 132,000,000$ гарах урсгалыг зогсоосон.
Стратегийн ордын үр өгөөжийн дийлэнх хувийг ард түмэнд ногдуулах, Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээх зарчмыг журмын нөхдийн хамт Үндсэн хуулиар дархалж, оруулж өгсөн.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн нийт 30,000 ээжүүдийн 30 жил хэлмэгдэж ирсэн тэтгэврийн зөрүүг арилгасан.
Оюу толгойн ордын гэрээнд Монгол улсын эрх ашгийг хангуулах тогтоол гаргалцсан.
1 тунамал 715 их наяд 700 тэрбум төгрөгийн үнэ бүхий баялагтай Тавантолгойн ордыг Монголчууд өөрсдөө ашиглах зарчим дээр хатуу зогссон.
Монгол улсад 300 цэцэрлэг, 200 сургууль барих татвар улсдаа төвлөрүүлсэн.
Азийн Форбес сэтгүүлийн хүчирхэг 50 эмэгтэйгээр нэрлэгдэж, эх орныхоо нэрийг гаргасан.
Монголчуудад нэг муухай зан байна.
Хийж бүтээж, хөдөлмөрлөж яваагаа дэвсэнэ.
Долоож, долигносон хоёр нүүртнүүд нь дээшээ дарга болоод явчихна.
Эм-Си-Эс, Таванбогд, НИК, Монполимет гээд хуруу дарам цөөхөн компанийнхаа хүчинд энэ улс чинь явааг нэг ухаараасай.
Олон олон Оджаргал, Баатарсайан, Гарамжав төрж байж л энэ улс чинь Япон лугаа хөгжих юм.
Энэ өлсөөд цангаад байгаа хүмүүс хөгжүүлнээ хөл хэвтэнэ.