Вакцин хийлгэсэн 1,8 сая иргэнээс хэд нь халдвар авсан талаар мэдээллэв
Ковид-19Өнөөдөр буюу 2021 оны 5 сарын 20-ний өдрийн Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийн үеэр вакциний талаар зарим нэгэн тодорхой мэдээллүүдийг өглөө.
“Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 519 халдвар илэрч нийт халдварын тоо 50,618 болсон байна.
Мөн 8 хүн өөд болжээ. Шинээр илэрсэн халдваруудын хувьд эрүүл мэндийн 5 ажилтан халдвар авсан бол зөөвөрлөгдөн ирсэн нэг хүнээс илэрсэн байна.
Тэр хүн нь 4 сарын 26-нд Энэтхэг улсаас ирсэн иргэнээс илэрчээ.
Өнөөдрийн байдлаар вакциний 1-р тунд 1,810,479 хүн хамрагдсан бол 2-р тунд 685,189 хүн хамрагджээ.
Нийт 1,810,479 хүнээс ердөө 0,45% нь халдварт өртжээ.
Харин 2-р тунгаа хийлгэсэн хүмүүсийн дунд халдвар авсан хүн гэвэл ганц, хоёрхон байгаа аж.
Гэхдээ халдвар авсан хүмүүс ерөнхийдөө эхний 14 хоногтоо халдвар авчээ.
Харин 21 хоногоос дээш хугацаанд халдвар авсан хүн бараг байхгүй гэв.