Японы цөмийн хаягдал усыг "Аюулгүй" гэдэгт итгэхгүй байна
Байгаль орчинЯпоны цөмийн хаягдал усыг "Аюулгүй" гэдэгт итгэхгүй байна
Саяхан, БНСУ болон Пакистаны албан хаагч нар Япон цөмийн хаягдал усаа далайд цутгах асуудлаар байр сууриа илэрхийлжээ. БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 27-нд хэлэхдээ, Япон ганц талаасаа “аюулгүй ”хэмээн онцолсоор байгаа боловч олон улсын нийгэмлэг түүнд бүрэн итгэн үнэмшихгүй байгааг харууллаа. Японы буруу шийдвэрийг илүү олон орон эсэргүүцэж байна гэжээ.
Эх сурвалжид мэдээлснээр, БНСУ-ын Эрүүл мэнд, халамжийн яамны сайд Чюань Дэжэ 25-нд Дэлхийн эрүүл мэндийн чуулганы видео хуралд хэлэхдээ, Фукушимагийн цөмийн хаягдал усыг далайд цутгахын аюулгүй байдлын талаарх мэдээллийг Японы засгийн газар, олон улсын нийгэмлэг нягтлан шалгахыг шаардаж байна гэлээ. Саяхан мөн Пакистаны загасчид Гвадарт Японы талын буруу шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал цуглаан явуулсан байна. Үүнтэй холбогдуулан Жао Лижянь хэлэхдээ,
Фукушимагийн цөмийн хаягдал усыг хэрхэн шийдвэрлэх нь дэлхийн экологийн аюулгүй байдалтай холбоотой бөгөөд улс орны ард түмний амь насны аюулгүй байдалтай салшгүй холбоотой асуудал юм. Япон талуудын санал санаачилга, ялангуяа хөрш орнуудын санал санаачилгыг сонсож, бүрэн зөвшилцсөн байх ёстой гэжээ.