Ц.Ганзориг: Долоодугаар сарын эхээр энгийн амьдрал руу шилжих хүлээлттэй байна
Ковид-19Коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан ирэх зургаадугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа улс орон даяар дахин хатуу хөл хорио тогтоох саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргасан талаар мэдээлэл гарсан.
Тэгвэл хөл хорио тогтоохгүй гэдгийг УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.
Засгийн газар, Улсын онцгой комиссоос хөл хорихгүйгээр 6-р сарын 15 гэхэд давтан тунг насанд хүрсэн ирггэдээ хамруулна.
7-р сарын эхээр вакцины үр дүнд халдвар илт буурч, энгийн амьдрал руу шилжих хүлээлттэй байна.
Өчигдрийн байдлаар 1-р тунд 1,847,246 иргэн буюу 89.4%, 2-р тунд 1,025,326 иргэн 50 хувь нь хамрагдсан.
Өмнөх өдрөөс 84,688 хүнээр нэмэгдсэн.
• УБ хотод 1-р тунд хамрагдсан хүн – 945738
2-р тунд хамрагдсан хүн – 677055. Өмнөх өдрөөс 21,558 хүнээр нэмэгдсэн.
• Хөдөө орон нутаг: 1-р тунд хамрагдсан хүн –901508,
2-р тунд хамрагдсан хүн–348271.
Нийслэлчүүдийн 99 хувь нь эхний тунд 70 хувь нь давтан тунд хамрагдаад байна.
Тэрбээр "Засгийн газар, УОК-оос хөл хорихгүйгээр зургаадугаар сарын 15 гэхэд дархлаажуулалтын давтан тунг дуусгаад долоодугаар сарын эхээр вакцины үр дүнд халдвар илт буурч, энгийн амьдрал руу шилжих хүлээлттэй байна" хэмээн УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.