Пфизер компанийн үйлдвэрлэсэн вакциныг өсвөр насныханд хийлгэх зөвшөөрөл олгов

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-05-29 08:08:02


Пфизер компанийн үйлдвэрлэсэн вакциныг өсвөр насныханд хийлгэх зөвшөөрөл олгов #Вакцин


Европын Эм бэлтгэлийг удирдах газар, 12-15 хүртэлх насанд хүрээгүй хүүхдүүдийг вакцинжуулах зорилгоор Пфизер компани болон Германы Био техгологийн компанийн хамтран бүтээсэн коронавирусын эсрэг вакцин хийлгэхийг зөвшөөрснөө 28-ны өдөр мэдэгджээ. 


Европын Эм бэлтгэлийг удирдах газрын вакцины ажил хариуцсан албаны дарга Марко Каваллери мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр, эм бэлдмэлийг удирдах газрын олж авсан шаардлагатай мэдээллээс харахад, уг вакциныг өсвөр насныханд хэрэглэхийг зөвшөөрч буйг харуулж байна. Эм бэлдмэлийг удирдах газрын энэхүү шийдвэр нь Европын Комисс болон гишүүн орнуудын хяналт шалгалтын байгууллагын зөвшөөрлийг авах шаардлагатай байна гэжээ.

Холбоотой мэдээ