Улаанбаатарт 681, орон нутагт 87, эмнэлгээс шалтгаалах нэг тохиолдол батлагдаж, таван иргэн нас барлаа
Ковид-19Коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор улсын хэмжээнд хийсэн PCR шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 8,600 орчим хүнд шинжилгээ хийснээс 769 тохиолдол шинээр батлагдлаа.
Үүний 768 нь дотоодын халдвар бөгөөд эрүүл мэндийн нэг ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн.
Ингэснээр нийт 167 хүн ажлын байрандаа үүрэг гүйцэтгэж байхдаа халдвар аваад байна.
Дотоодын халдварын
-681 нь Улаанбаатар хотод
-87 нь орон нутагт бүртгэгдсэн.
-КОВИД-19 өвчний нэн хүнд хэлбэрээр таван хүн нас барлаа.
Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна” гэлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын нийт 56,621 тохиолдол батлагдаад байна. Харин сүүлийн 24 цагт 571 хүн бүрэн эдгэрч, эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарснаар эдгэрсэн иргэний тоо 49,320 боллоо.