МАКИТ ТОЙРГИЙГ ОЙЖУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Байгаль орчинБНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Кашгар мужийн зүүн нутгийн Макит тойрог нь дэлхийн хамгийн том цөлүүдийн нэг болох Таклимаканы баруун өмнөд хэсэгт оршдог.
Макит тойрогт 2012 оноос 667 хавтгай дөрвөлжин км талбайд салхинд тэсвэртэй, цөлжилтийг сааруулах экологийн ой байгуулах төслийг эхлүүлжээ.
Одоогийн байдлаар 273 хавтгай дөрвөлжин км талбайг ойжуулж, 220 сая суулгац тарьжээ.
Ийнхүү тарих моддыг сонгохдоо орон нутгийн нөхцөлд дасах зохицох чадвараас гадна экологи, эдийн засгийн ач холбогдлыг нь харгалзан үздэг байна