ДЭЛХИЙН ХАМГИЙН АНХНЫ ДАЙН ЦАГ УУРЫН БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ БАЙЖЭЭ

Байгаль орчин
khiimori.co@gmail.com
2021-05-29 16:30:01


Нил мөрний хөндийгөөс 1960-аад онд олдсон 61 хүний ​​араг яс хүмүүс хоорондын зохион байгуулалттай дайны анхны нотолгоо болсоор ирсэн. 

Жебел Сахабагаас олдсон 13000 гаруй жилийн настай араг яс нь жад, сум зэрэг зэвсэг биед нь халдсан ул мөр байжээ. 

Араг ясыг судалж үзэхэд тэдний хоорондоо тулалдсан шалтгаанд цаг уурын байдал хамаатай байж магадгүй гэнэ. 

Франц, Их Британиас ирсэн судлаачид араг яснаас өмнө гэмтэж эдгэрсэн хэд хэдэн ул мөр олсон байна.

Эмэгтэйчүүдэд гарын шуу, эрчүүдийн гарын хугарал их байгаа юм.

Эмэгтэйчүүд зэвсгээр тулалдаж байхдаа ойрын зайнд гараараа өөрийгөө хамгаалдаг байсан гэх таамаг гарчээ.

Харин хүүхдүүд толгойдоо хүчтэй цохиулан гэмтсэн байв. 

Судлаачид сүүлд хийсэн судалгааны үеэр араг яснуудаас 100 гаруй шинэ шарх олж илрүүлсэн байна.

Бараг бүх хүмүүс ясны хугарал, сумны зэвсгээс цоорсон шарх зэрэг гэмтлийн нотолгоо байсан.

Хүмүүсийн 40 орчим хувь нь эдгэрсэн, эдгэрээгүй бэртэл гэмтэл авсан нь хүчирхийлэл тухайн үеийн амьдралын хэв маягийн нэг хэсэг байсныг нотолж байна.

Судлаачид энэ бүс нутагт амьдарч байсан өрсөлдөгч бүлгүүд уур амьсгалын эрс өөрчлөлтөөр хязгаарлагдмал хоол хүнс, нөөц баялагаа булаацалдаж байсан гэж үзжээ.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ