Сүүлийн 24 цагт 891 хүн коронавирусээр халдварлажээ
Ковид-19Эрүүл мэндийн яам өнөөдөр (2021.05.30) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.УУГАНБАЯР:
–Сүүлийн 24 цагийн хугацаанд салбар лабораториудад хийгдсэн нийт 7800 шинжилгээнээс 891 тохиолдол шинээр нэмэгдлээ.
Халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 57 512 боллоо.
Үүнээс 49 754 хүн эдгэрсэн байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 434 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Covid-19-ийн улмаас дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна.
32 настай эрэгтэй, 37 настай эмэгтэй, 71 настай эрэгтэй, 83 настай эрэгтэй нас барсан байна.
Хөдөө орон нутгагт 54 тохиолдол, нийслэлд 836 тохиолдол, эмнэлгээс нэг тохиолдол илэрлээ.
Хөнгөн 2340 хүн, хүндэвтэр 1585, хүнд 486 хүн, маш хүнд 122 гээд нийт 4533 хүн эмнэлэгт эмчлэгдэж байна.
Өчигдөр нийслэлд 27 мянган хүнийг вакцинжуулна гэж төлөвлөсөн ч ердөө 13 мянган хүн вакциндаа хамрагджээ.
Улсын хэмжээнд нэгдүгээр тундаа 1,852,565 хүн, хоёрдугаар тундаа 1,174,675 хүн хамрагдаад байна.
25-29 насныхан вакциндаа муу хамрагдаж байна.
Гадуур явахаа багасгах хэрэгтэй байна.
Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:
• “Ковид-19”-ийн вакцины талаар тодорхоймэдээлэлтэй байх
• Дулаан хувцаслах
• Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцинхийлгээгүй байх
• Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх
• Эмчийн үзлэгт орох
• Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтандбайх
• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалтзүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зайбарих)
Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?
• Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
• Даарахгүй байх, хоёр хоног ус хүргэхгүй байх
• Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулахундаа хэрэглэхгүй байх
• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалтзүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зайбарих)
• Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
• Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
• Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх