Энэ сард 5, зургадугаар сард 20 удаагийн нислэг үйлдэнэ
Ковид-19Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгүүдийг хийж буй.
Тэгвэл гадаадаас ирэх иргэд дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоног өнгөрсөн бол гэрээр 7 хоног тусгаарлах шийдвэрийг УОК-ын Шуурхай штаб гаргасан.
Хуваарийн дагуу
тавдугаар сарын 26-нд Токио-Улаанбаатар, Франкфурт-Улаанбатар гэсэн хоёр нислэг үйлдэх бол
тавдугаар сарын 27-нд Сөүл-Улаанбаатар, тавдугаар сарын 28-ны өдөр Стамбул-Улаанбаатар,
тавдугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатар гэсэн чиглэлд тус тус нислэг үйлдэх юм байна.
Тавдугаар сарын нислэгийн хуваарь:
Харин ирэх зургадугаар сард нийт 20 удаагийн тусгай үүргийн нислэгийг Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, Орос, Казахстан улс руу хийж, иргэдээ татан авахаар төлөвлөсөн байна.