БНХАУ Friends киноноос Лэйди Гага, Жастин Бибер, BTS-ийн хэсгийг хасав

Урлаг
khiimori.co@gmail.com
2021-05-30 07:59:14

АНУ-ын алдарт Friends цуврал киноны жүжигчдийн эргэн нэгдэж буй кино энэ долоо хоногт үзэгчдийн хүртээл болсон билээ. Гэхдээ Хятададын эрх баригчид улс төрийн шалтгаанаас болж дээрх киноноос хэд хэдэн хэсгийг хасч гаргасан байна. Тухайлбал, киноны өмнө нь Хятадыг шүүмжилснээс нь болж Хятадад дурсахыг хориглосон Лэйди Гага, Жастин Бибер, BTS хамтлагтай хэсгүүд бүгд хасагджээ.

АНУ-ын алдарт дуучин, жүжигчин Лэйди Гага 2016 онд Төвөдийн шашны удирдагч Далай ламтай уулзаж, түүнийг дэмждэг гэдгээ илэрхийлснээс хойш Хятадад тоглолт хийх эрхгүй болсон юм. Учир нь Далай ламыг Бээжин салан тусгаарлагч хэмээн үздэг билээ. Харин Канадын поп од Жастин Бибер Токио дахь нэгэн сүмд зочилсноосоо болж Хятадад тоглолт хийх эрхгүй болсон юм. Учир нь тус сүм бол Японы дайчдын дурсгалд зориулсан сүм бөгөөд Хятад, БНСУ-ын хувьд Япон дайны гэмт хэрэгтнүүдийг хаацайлж, жигшүүрт хэргээр нь бахархдаг болохын бэлгэ тэмдэг аж.

Харин BTS хамтлагийн хувьд нэг гишүүн нь өнгөрсөн жил Солонгосын дайны тухай Хятадын үзэл баримтлалд үл нийцэх зүйл ярьсан тул мөн л Хятадад тоглолт хийх эрхгүй болжээ. Учир нь тэрбээр Солонгосын дайныг “зовлон шаналлын түүх” хэмээн тодорхойлж, БНСУ, АНУ-ын цэргүүд мөр зэрэгцэн тулалдсан талаар бахархан ярьсан нь Умард Солонгосын талд байсан Бээжингийн эсрэг агуулгатай байжээ.

Эх сурвалж: TELEGRAPH

Холбоотой мэдээ