Синовак вакцин нас баралтаас 97% хамгаалж байна
Ковид-19Уругвайн Нийгмийн эрүүл мэндийн яамнаас саяхан гаргасан тайланд, Хятадын Синовак вакцины хоёр дахь тунг тариулснаас хойш 14 хоногийн дараа Ковид 19-ийн халдбарын нас баралтаас 97% хамгаалж байна гэжээ.
3-р сарын 1-ээс 5-р сарын 25-ны хооронд Синовак вакцин хийлгэсэн хүмүүст хяналт тавьсны дүнд өдөрт 100000 хүнд ногдох байдлаар, халдвар авсан хүний тоо 36.89, эрчимт эмчилгээний тасагт орсон хүний тоо 0.17, нас барсан хүний тоо 0.04 байв. Харин Синовак вакцин хийлгээгүй хүмүүсийн дунд өдөрт 100000 хүнд ногдох байдлаар, халдвар авсан хүн, эрчимт эмчилгээний тасагт орсон хүн, нас баралтын тоо тус тус 85.17, 5.15, 1.05 байна.
Дээрх тоо баримтаас харахад, Синовак вакцины хоёр дахь тунг тариулснаас 14 хоногийн дараа Ковид 19-ийн халдварын тохиолдлыг 57%-аар бууруулж, хүнд өвчлөхөөс 95%-аар хамгаалж, нас баралтын тоог 97% -аар бууруулж байна.