Эрүүл мэндийн яам өнөөдөр (2021.05.31) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-05-31 03:31:34


ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР:

-Дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа учраас нийт иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсч байна. 

Өвчлөл өндөр байгаа энэ үед хүн бүр халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар баримтлана уу. 

Ирэх сарын 15-н гэхэд Монгол Улсын ихэнх иргэд вакцинд бүрэн хамрагдсан байхаар тооцоолон ажиллаж байгаа. 

Вакцинжуулалттай холбоотой ташаа мэдээллийг түгээж, буруу ойлголт өгөхгүй байхыг нийт иргэдэд анхааруулж байна.

Сүүлийн 24 цагт 6026 хүнд шинжилгээ хийхэд 927 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 558439 болж нэмэгдлээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд дөрвөн хүн нас баржээ. 

Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 829, орон нутагт 98  тохиолдол илэрсэн байна.

Нас барсан хүмүүсийн тухайд:

Тавдугаар сарын 8-нд онош нь батлагдсан 44 настай эмэгтэй

Тавдугаар сарын 25-нд онош нь батлагдсан 79 настай эмэгтэй

Тавдугаар сарын 25-нд онош нь батлагдсан 79 настай эрэгтэй

Тавдугаар сарын 30-нд онош нь батлагдсан 57 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. 

Нас баралт өндөр байгаа учраас вакцинжуулалтад бүрэн хамрагдахыг хүсч байна. 

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй 4475 хүн байгаагаас 2393 хүний байдал хөнгөн, 1534 хүний байдал хүндэвтэр, 436 хүн хүнд, 112 хүн маш хүнд байна.

УЛСЫН ХЭМЖЭЭНД 1 854 643  ИРГЭН I ТУН, 1 229 228 ХҮН II ТУНДАА ХАМРАГДСАН Ч ХАЛДВАРЫН ТАРХАЛТ ӨСЧ БАЙНА

Өчигдөр нийт 52 148 хүн вакцинжуулалтад хамрагджээ. 

Улаанбатар хотод 948 808 хүн  нэгдүгээр  тун хийлгэсэн  байгаа бол хоёрдугаар тунд 723 582 хүн хамрагдаад байна. 

Хөдөө орон нутагт 905 835, хоёрдугаар тунд 505 646 хүн хамрагдсан байна. 

OkФайзер вакцинд хамрагдах хүсэлтэй хүндэтгэн үзэх шалтгааниай иргэд заавал эмнэлгийн магадлагаа шаардлагатай.

Холбоотой мэдээ