АНУ-ын тагнуулын байгууллага ямар ч үнэ цэнэтэй мэдээлэл хангаж чадахгүй
Ковид-19Синьхуа агентлагийн мэдээ: ДЭМБ-ын Ковид-19-ийн эх үүсвэрийн судалгааны олон улсын мэргэжилтний багийн гишүүн, Австралийн Сиднейн их сургуулийн профессор Доминик Дуайер саяхан Австралийн хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө, Ковид-19 лабораториос алдагдсан гэх тааврыг нотлох баримтгүй бөгөөд эх үүсвэрийн асуудлыг улс төржүүлэж ашиг олох гэсэн оролдлого нь асуудлыг шийдвэрлэхэд нэмэргүй юм.
Мэргэжилтнээр эх үүсвэрийн асуудлыг үргэлжлэн судлуулах ёстой гэжээ.
Энэ оны эхээр, Доминик Дуайер ДЭМБ-ын олон улсын мэргэжилтний багын гишүүний хувиар, Хятад улсын олон мэргэжилтнийг багтаасан олон орнуудын мэргэжилтэнтэй хамтдаа Үханьд Ковид-19-ийн эх үүсвэрийн асуудлаар дөрвөн долоо хоногийн судалгаа хийсэн юм.
Тэрээр Үхань дахь судалгаагаа дуусгасны дараа Синьхуа агентлагийн сурвалжилгыг хүлээхдээ, Ковид-19-ийг лабораториос алдсан боломж огтхон ч байхгүй гэжээ.
Сүүлийн үед хэвлэлийнхэн Ковид-19-ийн эх үүсвэрийн тухай БНХАУ-ДЭМБ-ын хамтарсан судалгааны тайланд эргэлзээ төрж байгаа түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч Байден тагнуулын байгууллагадаа хандан Ковид-19-ийн эх үүсвэрийн тухай судалгаа хийх ёстой гэсэн тушаал гаргасантай холбогдуулан Доминик Дуайер Австралийн хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө, АНУ-ын тагнуулын байгууллага энэ талаар ямар ч үнэ цэнэтэй мэдээлэл хангаж чадахгүй гэжээ.