Камбож – тосгоны иргэд биогазийг хийн түлшээр орлуулан ашиглаж байна

Байгаль орчин
khiimori.co@gmail.com
2021-06-02 08:21:26


Биогаз бол мал аж ахуй, хөдөө аж ахуйн хог хаягдлаас гаргаж авдаг цэвэр энергийн эх үүсвэр бөгөөд өмнөд Камбожийн Такео мужийн зарим фермерүүд үүнийг өртөг өндөртэй хийн түлшний оронд мөн органик бордоо болгон ашигладаг байна. 

Үүнээс гадна тэд үүнийг загасаа тэжээхэд ашиглаж болох юм.

Фермерүүдийн сэтгэгдэл:

Ангк Та Саом тосгоны иргэн

Би 3 үхэртэй, тэдний ялгадас миний жижигхэн биогазны хэрэглээг бүрэн хангаж чаддаг. Надад 4 м3 хэмжээний биогаз боловсруулах хэсэг байгаа. 

Хийн түлшинд өгөх төсвөөс маань хэмнээд би хоол хийхдээ бага мөнгө зарцуулах болсон. 

Миний биогаз одоохондоо манай гэр бүлийн хэрэглээг л хангаж чадна, бага дөлтэй учир зочид ирэхэд том тогоондоо хоол хийх боломжгүй нэмэлт гал түлэх шаардлагатай болдог. 

Аав маань үүнийг барихад 400-450 доллар зарцуулсан, мэргэжлийн хүмүүс ирж суурилуулж өгсөн. 

20 жил ашиглах ёстойгоос манайх аль хэдийн 15 жил ашигласан байна.

Самраонг мужийн иргэн

Энэ системийг ашиглахын тулд үхрийн ялгадсыг ямар нэгэн хоггүйгээр цуглуулаад ялгадас усны 1/1 харьцаатайгаар хийн хутгадаг. 

Хэрэглэх үедээ хольсон ялзмаг доош бууж шаар шиг саванд цугларах бөгөөд хий нь дээд хэрэгтэй цугларсан байдаг. 

Хийн хоолойг нээн гал тогоондоо хоол хийхдээ ашигладаг. 

Хутгах явцад хийн хоолой заавал хаалттай байх ёстой. 

Энэ бол биогазны хэмжигч, хэрвээ 2 кг-с бага хэмжээтэй ялзмаг байвал заавал нэмж ялгадас хийх ёстой. 

Үхрийн би маш хэрэгтэй амьтан гэж боддог, тэдний ялгадсыг эрчим хүч гаргахад ашиглаж байна, харин түүний үлдэгдлийг бордоо болгон ашигладаг. 

Биогаз ашиглан хоолоо хийж дууссаны дараа үлдэгдлийг би ногоо тарихдаа эсвэл банана оранж зэрэг тэжээл их шаарддаг ургамалд бордоо болгон ашигладаг. 

Ингэснээр үнэтэй химинй бодис авах шаардлагагүй болно. 

Үхрийн ялгадас их үнэ цэнэтэй, гэхдээ яаж хэрэглэхээ мэдэхгүй бол зүгээр л хог болох болно. 

Би энэ системийн талаар 30 минут тайлбарлахад уг хүн маань бас авахыг хүсдэг. 

Хэрвээ барьж өгөх мэргэжилтнүүд ойрхон байвал хүн болгон хэрэглэх байхаа.


Эх сурвалж: А24 мэдээний агентлаг 






Холбоотой мэдээ