Израйль Улс ковидын тархалтыг хязгаарлаж чадсан цөөн улсуудын нэг болж байна

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-06-03 16:45:19


Израйль улс 9.3 сая хүн амтай.

Энэ оны 1-р сарын 13-ны өдөр гэхэд тус улсад нэг өдөрт бүртгэгдэж буй халдварыг тохиолдлын тоо +9,997-д хүрч байсан.

Улмаар 2-р сарын эхээр хүн амын дунд вакцинжуулалтыг эхэлж Pfizer&BioNTech компанийн вакциныг хэрэглэжээ.

Өнөөгийн байдлаар тус улсын 16-аас дээш насны бүх хүн ам вакцинд хамрагдсан бөгөөд:

– хүн амын 60.2% эхний тунд;
– хүн амын 56.6% нь 2 дахь тунд хамрагдаад байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш 3 сар хагасын дараа буюу 5-р сарын 29-ний өдрийн байдлаар нэг хоногт халдварын +20 тохиолдол, өнөөдөр ердөө “Ганцхан” тохиолдол бүртгэгджээ.

Ийнхүү тус улсад ковидын халдварын тархалиыг хязгаарлах, хумих, таслан зогсоох стратегийг маш оновчтой төлөвлөж хэрэгжүүлснээр сайн үр дүнд хүрч байна.

Ойрын 14 хоногт халдварыг тохиолдол нэмэгдэхгүй байвал Израйль улс ковидын тархалтыг хязгаарлаж чадсан цөөн улсуудын нэг болж байна.


Холбоотой мэдээ