Вакцинтай холбоотой асуултад өгсөн мэргэжилтнүүдийн хариу #Вакцин

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-06-03 17:02:05


5-р сар гарснаас хойш Хятадын Аньхүй, Ляонин, Гуандүн зэрэг мужуудад Ковид-19-ийн халдвар илэрч, Хятад улс вакцинжуулалтын ажлаа илүү эрчтэй болгов.

5-р сарын 28-ны байдлаар Хятад улс нийт 600 сая тун вакциныг иргэддээ тарьсан байна.

Хятадын вакцинжуулалт яахлаараа ийм хурдтай байна?

Өнөөгийн гурван төрлийн вакцин ямар ялгаатай бэ?

Алийг нь сонгох ёстой бэ?

Вакцины хэрэглээ шаардлага маш их байгаа энэ үед үйлдвэрлэл дагаж амжих уу?

Хятад улс иргэдээ вакцинжуулах ажлаа улам эрчимжүүлж байгаа ч дотоод нь ахиад л халдварын тохиолдол гарч, бүх нийтийн дархлааг бий болгохын тулд илүү хурдтай ажиллах хэрэгтэй болов. 

Олон улсын цар тахлын байдал мөн л хүнд байж гаднаас халдвар орж ирэх эрсдэл их байгаа учраас урьдчилан сэргийлэх ажлаа сулруулахгүй, вакцинжуулалтаа эрчимжүүлэх нь илүү бодитой арга хэмжээ болоод байна.

Хятад улс одоохондоо ганц тунт вектор вакцин, хоёр тунт идэвхгүйжүүлсэн вакцин, гурван тунт шинэ хослолыг үүсгэх замаар гаргаж авсан уургийн вакцин гэж гурван төрлийн вакциныг ашиглаж, вакцинжуулалтын сонголтыг уян хатан болгож чаджээ.

Гурван төрлийн вакцин нь өөр өөр боловч бүгд аюулгүй, үр дүнтэй байгаа юм.

5-р сарын 28-ны өдөр Хятадын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв Ковид-19-ийн вакцины сөрөг урвалын тухай тайланг нийтэлжээ.

2020 оны 12-р сарын 15-наас 2021 оны 4-р сарын 30-ны хооронд тарьсан нийт вакцинаас 100000 тун тутамд 11.86 нь сөрөг урвал үүссэн бол үүнээс 118 тун нь нэлээд хүнд урвал үүсгэсэн ч энэ нь 100000 тунд 0.07 буюу тун ховор тохиолдол болох юм.

Тайлангаас үзэхэд Хятадын Ковид-19-ийн вакцины сөрөг урвал үүсэж буй тохиолдол нь Хятадын 2019 онд бусад төрлийн вакцины сөрөг урвалын тайлангийн дундаж төвшнөөс доор байна.

Яаралтай вакцин тариулах шаардлагатай хүмүүс нэг тунд вакциныг сонгож, бусад нь вакцины хүртээмж, биеийн байдлаас шалтгаалан чөлөөтэй сонгож болно хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна.

Хятадын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн судлаач, ДЭМБ-ын Вакцины судалгаа, шинжилгээний хорооны зөвлөх Шао Имин хэлэхдээ: биеийн дархлаа сул буюу суурь өвчтэй хүмүүс сөрөг урвал багатай уургийн болон идэвхгүйжүүлсэн вакциныг сонгох нь зүйтэй гэжээ.

БНХАУ-ын Вакцины судалгаа, үйлдвэрлэлийн нийгэмлэгийн тэргүүн Фэн Дүөжя хэлэхдээ: Вакцины үйлдвэрлэл, вакцинжуулалтын тоо, нийт хүн амынхаа хэдэн хувийг хамарсан зэрэг нь бүгд үр ашгийн үзүүлэлт юм, үүний үдсэн дээр вакцинжуулалтын чанарыг анхааран үзэх хэрэгтэй. 

Тиймээс эхэлж нэг тунгаа тариулсан хүмүүс үлдсэн тунгаа тариулж дуусгах нь бүгд нэг тун тариулахаас илүү чанартай, үр дүнтэй болно гэжээ.

Хятад улс өнөөгийн байдлаар нийт 600 сая тунг ашигласан ч гэлээ энэ нь 6 сая хүнийг вакцинжуулсан гэсэн үг биш юм. 

Цаашид хамгийн гол ажил нь нэгдүгээр тунгаа тариулсан хүмүүс вакцинжуулалтаа бүрэн дуусган, дархлаажуулалтын чансаагаа нэмэгдүүлэх хэрэгтэй болоод байна.

Шао Имин: Өнөөгийн мутант вирус нь саармагжуулсан эсрэг биетийн төвшинг бууруулах хэдий ч 50 хувийн хамгаалалт үүсгэж байна. 

Тэгэхээр өнөөгийн вакцин мутант вируст ч үр дүнтэй байгаа юм. 

Харин хамгийн гол нь вакцинжуулалтаа эрчимжүүлэх хэрэгтэй. 

Вирус цаашид ч мутацилагдсаар байх эрсдэлтэй учраас бид аль болох түргэн тархалтыг нь зогсоож мутаци үүсэхээс сэргийлэх ёстой гэжээ.

Вирустэй хийж буй энэ уралдаанд иргэн нэг бүрийн оролцоо шаардагдана. 

Бүх нийтийн дархлааг тогтооход вакцин үйлдвэрлэх хүчин чадал, вакцин хийлгэх хүсэл эрмэлзэл, вакцинжуулалтын хүчин чадал гурав хамгаас чухал юм.

Холбоотой мэдээ