АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд вакцинжуулалтын "Хятадын хурд"-д гайхаж байна

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-06-04 14:32:22


6-р сарын 3-нд Ассошиэйтэд Пресс агентлаг Хятад улс дотоодын вакцины үйлдвэрээ ашиглан вакцинжуулалтын төлөвлөгөөгөө маш өндөр хурдаар ахиулж байгаа нь дэлхийн бараг бүх улс оронд хүрч чадахгүй хурдаар хэрэгжиж байна гэсэн нийтлэл гаргажээ. 

Ассошиэйтэд Пресс агентлаг мэдээлэхдээ, Өнгөрсөн сард Хятад улс тав хоногийн дотор 100 сая ширхэг тун COVID-19 вакцин хийлгэсэн. 

Хятад улс одоо дэлхийн бараг бүх улс орны хийж чадахгүй зүйлийг хийж байна гэжээ.

6-р сарын 2-ны байдлаар Хятад улс 704 сая гаруй тун вакцин хүлээн авсны бараг тэн хагасыг нь 5-р сард тарьсан байна. 

Оксфордын их сургуулийн "Манай дэлхий мэдээлэлд" онлайн судалгааны вэбсайтаас авсан мэдээллээр дэлхийн хэмжээнд 1.9 тэрбум орчим тун вакцин хийлгэсэн бөгөөд тэдгээрийн гуравны нэг орчим нь Хятадаас ирэлттэй хэмээн мэдэгджээ.

Холбоотой мэдээ