Энэ жилийн зуныг цастай угтлаа

Байгаль орчин
khiimori.co@gmail.com
2021-06-07 16:05:12


Энэ жилийн зун хүйтэн болж байна. 

Тав, зургадугаар саруудад нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурсан. 

Ялангуяа хөдөө орон нутагт цаг агаарын байдал муу байгаагаас ургац хураалтын ажил удаашрах, цаашлаад тариа буудайн гарц муу байна. 

Цаг уур, орчны шинжилгээний газраас энэхүү байдал цаашид ч үргэлжлэх магадлалтайг санууллаа. 

Гадаа сэрүүн байгаагаас иргэд өвөл, хавар, намырн хувцсаа тайлаагүй, хотын иргэд нүүрс түлэх зэргээр гэрээ дулаацуулж байгаа аж. 

Олон нийтийн сүлжээгээр халуун дулаан зуныг үгүйлсэн иргэдийн сэтгэгдэл тасрахгүй байна.

ИРГЭД: Д.Лхамаа: 

Өмнөх зунтай харьцуулахад сэрүүхэн зун болж байна. Зургаан сар гарчихсан гэхэд сэрүүн намрын өдөр шиг л байна. 

Бороо ч хомс, гандуу зун үргэлжилж байна.

Хүйтэнд хөдөөгүүр тариалан эрхэлж буй иргэдэд хүндрэлтэй байгаа болов уу.

Малчин өрхүүдэд ч мөн ирэх өвлийн ургац, идэш тэжээл хомстохоос эхлүүлээд малын тарга тэвээрэг муудаад хэцүү байгаа.

Н.Дөлгөөн: 

Энэ жил их сонин хүйтэн зун болж байна.

Эрт өвөл болох болов уу гэж бодож байна.

Монголын амьдралд энэ байдал нь ямар сөрөг үр дагавартайг сайн мэдэхгүй ч, тариалан, ургац хураалтад асуудал учруулах байх.

Эрт хүйтрэх байх.

Би өөрөө орон сууцанд амьдардаг учир гэр хороололд амьдардаг иргэдийг бодвол гайгүй ч, сэрүүхэн л байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал: 

Өнгөрсөн хавар нэлээд салхи шуургатай байсан. 

Энэ таван сар нэлээд сэрүүхэн боллоо. 

Салхи шуурганы хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад нэлээд онцлог байна. 

Ер нь салхи шуурга гуравдугаар сарын дунд үеэс эхлээд олон удаагийн давтамжтай боллоо. Дөрөвдүгээр сард дөрвөн ч удаа хүчтэй шороон болон цасан салхи шуурлаа. 

Тавдугаар сард дөрвөн удаагийн салхи, шуурганы үзэгдэл ажиглагдсан. 

Бусад жилүүдээс 5-р сар хүйтэн байлаа. 

2019 онд бас иймэрхүү хүйтэн байсан. 

Зургадугаар сарын эхээр хэдий дулаарах ч, 6-ны өдрөөс эхлээд баруун аймгуудаар хүйтэрч, уулаараа нойтон цас орно, 7-нд төвийн аймгуудаар, зүүн аймгийн нутгийн баруун хэсгээр, 8-нд нутгийнхаа зүүн хагас руу үзэгдэл шилжинэ. 

Өмнөх хүйтрэлтийг бодоход арай зөөлөн байх хэдий ч уулаараа нойтон цастай, салхи шуургатай байна. 

Баруун аймгуудад аюултай үзэгдлээс сэргийлэх мэдээг гаргана. 

Хүчтэй салхины аюултай үзэгдэл маргаашнаас ажиглагдана.

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг


Холбоотой мэдээ