Кардашианы гэр бүлийг алдаршуулахаас татгалзав

Урлаг
khiimori.co@gmail.com
2021-06-08 07:50:57


Америкийн “Fox 35” сувгийн хөтлөгч Жон Браун “Холливуудын оддын сонин сайхан” өглөөний шууд нэвтрүүлгийн үеэр реалити шоуны од Ким Кардашианы гэр бүлийг алдаршуулахаас татгалзаж, нэвтрүүлгээ орхин гарсан тухай “www.intouchweekly.com” мэдээллээ. 

Хөтлөгчид холливуудын нэрт жүжигчин Женнифер Анистон болон Жастин Тероксийн хуримын талаар ярьсныхаа дараа Кардашианы бага дүү Кулиа Женнерийн төрсөн өдрийн талаар бэлдсэн мэдээг үзэгчдэд хүргэж ёстой байжээ.

Кулиад хүйсээ солиулсан аав Брюс Женнер буюу Кайтлин Женнер “Брюс” гэх туулай бэлэглэсэн тухай мэдээлэл байжээ. 

Жон Браун шууд нэвтрүүлгийн үеэр “Ийм утгагүй мэдээ уншмааргүй байна. 

Ямар ч утга алга. 

Эдний амьдрал үзэгчдэд ямар хамаа байна. 

Утгагүй юм” гэж хэлээд студиг орхин гарчээ.

Хөтлөгчөөс “Яагаад Кардашианы гэр бүлийн тухай мэдээ уншихаас татгалзсан юм бэ” гэж асуухад тэрбээр “Ямар ч ажил хийдэггүй, усан толгойтой бүсгүйчүүдийн талаар өдөр бүр ярихаас залхаж байна. 

Ганц дуу, ганц ч кинонд тоглоогүй мөртлөө биднээс илүү алдар нэр, их мөнгөтэй байгаад гайхах юм” гэж хариулсан байна.

Холбоотой мэдээ