Хүн төрөлхтөн ундны усны хомстолд орно

Байгаль орчин
khiimori.co@gmail.com
2021-06-08 08:48:41


Дэлхийн дулаарал хурдацтай явагдаж байгаагийн улмаас цэнгэг уст нуурууд дахь хүчилтөрөгчийн түвшин буурч байгааг АНУ-ын Ренсселерийн Политехникийн хүрээлэнгийн тэргүүлсэн эрдэмтдийн баг тогтоожээ. Тэдний хийсэн судалгааг  Nature сэтгүүл нийтэлсэн байна.

Эрдэмтдийн хамтарсан баг 393 нуурыг судалсан бөгөөд судалгаандаа 1941-2017 оны хоорондын мэдээллүүдийг ашиглажээ.

Судалгааны явцад, нуурууд далай тэнгистэй харьцулахад 2,75-9,3 дахин ихээр хүчилтөрөгчөө алдаж байгаа нь тэдгээрийн экосистемд сөргөөр нөлөөлж байгаа нь тогтоогдсон байна. Судалгаанд хамрагдсан нууруудад 1980 оноос эхлэн гадаргууд агуулагдах хүчилтөрөгчийн хэмжээ 5,5 хувь, харин ёроолын хүчилтөрөгч 18,6 хувиар тус тус буурчээ. 

 Ийнхүү өөрчлөгдөх болсон нь сүүлийн 10 жилийн хугацаанд цэнгэг усны температур Цельсийн 0,38 хэмээр нэмэгдсэнтэй холбоотой гэж эрдэмтэд үзэж байна. 

Дэлхийн дулаарлын ийм үр дагавруудын улмаас хөх-ногоон далайн ургамлууд үржихэд нөлөөлж, ингэснээр энэ ургамлын хор цэнгэг усан дахь бусад амьд биетүүдэд аюул учруулдаг аж. 

Хүчилтөрөгчийн түвшин буурснаар агааргүй бактери үржих нөхцлийг бүрдүүлэх бөгөөд ингэснээр эдгээр бактериудаас ялгархах метан хүлэмжийн хийн хаягдлыг нэмэгдүүлснээр цаг уурын дулаарлын хэмнэлийг улам түргэсгэдэг байна. 

Ингэснээр дулаарлын улмаас ундны усны нөөц шавхагдаж, цэнгэг усны экосистемийн тэнцвэр алдагдана гэж эрдэмтэд анхааруулжээ.


 

Холбоотой мэдээ