Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.06.09) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
Ковид-19Сүүлийн 24 цагт 1312 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 69022 болж нэмэгдлээ. 444 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, зургаан хүн нас баржээ.
Ингэснээр нийт нас баралтын тоо 324-д хүрэв.
Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 970, орон нутагт 340 тохиолдол илэрлээ.
Нас барсан иргэдийн хувьд:
-Тавдугаар сарын 15-нд онош нь батлагдсан 72 настай эрэгтэй,
-Тавдугаар сарын 24-нд онош нь батлагдсан 83 настай эмэгтэй,
-Тавдугаар сарын 24-нд онош нь батлагдсан 73 настай эрэгтэй,
-Зургадугаар сарын 5-нд онош нь батлагдсан 77 настай эрэгтэй,
-Зургадугаар сарын 7-нд онош нь батлагдсан 67 настай эмэгтэй,
-Зургадугаар сарын 7-нд онош нь батлагдсан 89 настай эрэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад, Covid-19-ийн улмаас нас барсан байна.
Сүүлийн 24 цагт орон нутагт:
Төв аймагт – 88
Сэлэнгэ аймаг – 6
Өвөрхангай аймаг – 16
Говь-Алтай аймаг – 35
Орхон аймаг- 20
Булган аймаг – 7
Дорнод аймаг – 4
Архангай аймаг – 23
Баян-Өлгий аймаг – 1
Хөвсгөл аймаг – 10
Баянхонгор аймаг – 34
Сүхбаатар аймаг – 22
Дархан-Уул аймаг -18
Ховд аймаг – 7
Дундговь аймаг – 28
Говьсүмбэр аймаг – 21 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Улсын хэмжээнд 6818 хүн Covid-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс:
- 4235 хүний бие хөнгөн
- 1911 хүний бие хүндэвтэр
- 532 хүний бие хүнд
- 140 хүний биеийн байдал нэн хүнд байна. Өнөөдрийн байдлаар 6700 хүн Covid-19-ийн хөнгөн хэлбэрээр гэрээр эмчлүүлж байна.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:
-Орон нутагт халдварын тоо эрс нэмэгдэж байна.
Улаанбаатар хотод 959068 хүн нэгдүгээр тун хийлгэсэн байгаа бол хоёрдугаар тунд 820 583 хүн хамрагдаад байна.
Хөдөө орон нутагт вакцины нэгдүгээр тунд 925 204, хоёрдугаар тунд 776 247 хүн хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш 1 884 272 хүн нэгдүгээр тунд, 1 596 857 хүн хоёрдугаар тундаа хамрагдаад байна.
Улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тунд хамрагдалт 77.2 хувьтай байна.