1460 хүнээс коронавирус илэрч, 10 хүн нас баржээ

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-06-10 05:00:56

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 10 мянга орчим сорьцод шинжилгээ хийснээс 1460 хүн коронавируст халдвартай нь батлагдлаа. 

Эдгээрийн 955 нь нийслэлд, 505 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. 

Ингэснээр дотоодын нийт халдварын батлагдсан тохиолдол 69 747, эмнэлгээс шалтгаалсан 172, зөөвөрлөгдсөн 515, Улаанбаатарынх 61 282, орон нутгийнх 8465 болж байна. 

Орон нутагт батлагдсан халдварын тохиолдлыг задалбал, Орхон аймагт 29, Дархан-Уул аймагт 38, Булган аймагт 24, Хөвсгөл аймагт 14, Ховд аймагт 3, Төв аймагт 61, Архангай аймагт 35, Хэнтий аймагт 40, Дорнод аймагт  11, Дундговь аймагт 23, Өвөрхангай аймагт 42, Говь-Алтай аймагт 112, Баянхонгор аймагт 42, Увс аймагт тохиолдол тус тус бүртгэгджээ. 

Хөдөө орон нутагт халдварын тохиолдол өндөр гарч байгаа учир халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүн олноор цугларсан газар очихгүй, айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүй, хүн хоорондын зай барихыг ЭМЯ-наас давтан сануулав. 

Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 70 482 боллоо. Харин  412 хүн сүүлийн 24 цагт эмнэлгээс гарснаар нийт  55 569 хүн эдгэрчээ. 

Түүнчлэн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр  54-81 насны 10 хүн өчигдөр нас баржээ. 

Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 334 хүн эндээд байна.

Улаанбаатар хотын 30 гаруй, хөдөө орон нутгийн 20 орчим эмнэлэгт коронавируст халдвартай нийт 7292 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 132 хүний биеийн байдал маш хүнд байна. 

Эмчлүүлж буй хүмүүсийн 560 нь хүнд, 1942 нь хүндэвтэр,  4658 нь хөнгөн гэж оношлогджээ.  

Мөн коронавирусээр халдварлаад шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр өвчилсөн  7264 хүн өрхийн эмчийн хяналтад байна. 

Гэрээр эмчлүүлж буй хүмүүс биеийн халуунаа тогтмол хэмжиж, сайн унтаж амрахыг ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр зөвлөв.



Холбоотой мэдээ