ЭМЯ: 1622 тохиолдол батлагдаж, 8 хүн нас барлаа
Ковид-19ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР:
-Өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар баримтлахыг уриалж байна.
Хоёр дахь тунд хамрагдах давтан тунгийн хугацаа 21-90 хоног учраас иргэдийг хүлээцтэй байхыг хүсье.
Вакцинд хамрагдсан иргэд гурав хоног гам барихыг зайлшгүй анхаарна уу.
Мөн бүрэн тунд хамрагдсан иргэд 14 хоногийн гам барьж халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй.
Дархлаажуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байгаа учраас иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсч байна.
Сүүлийн 24 цагт 10653 хүнд шинжилгээ хийхэд 1622 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 72104 болж нэмэгдлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд найман хүн нас баржээ.
Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 1100, орон нутагт 491, зөөвөрлөгдсөн 30 тохиолдол илэрсэн.