Коронавируст халдварын 2263 тохиолдол бүртгэгдэж, 8 хүн энджээ
Ковид-19Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 10 мянга гаруй сорьцод шинжилгээ хийснээс 2263 хүн коронавируст халдвартай нь батлагдлаа. Энэ нь коронавируст халдвар манай улсад бүртгэгдсэнээс хойших хамгийн их үзүүлэлт болж байна.
Эдгээрийн 1650 нь нийслэлд, 613 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Үүнээс 17 хүртэлх насны хүүхэд 26.3 хувь буюу 500 гаруй хүүхэд коронавирусээр халдварлажээ. 18-59 насныхан 66 хувь, 60-аас дээш насныхан 7.8 хувийг эзэлж байгаа нь хүүхэд болон вакцин хийлгээгүй иргэд ихэвчлэн өвдсөн гэдгийг ЭМЯ-наас тодотгов.
Орон нутагт батлагдсан халдварын тохиолдлыг задалбал, Орхон аймагт 106, Дархан-Уул аймагт 91, Хөвсгөл аймагт 17, Сэлэнгэ аймагт 24, Булган аймагт 7, Ховд аймагт 72, Хэнтий аймагт 13, Төв аймагт 34, Архангай аймагт 28, Дорнод аймагт 32, Өвөрхангай аймагт 45, Говь-Алтай аймагт 97, Баянхонгор аймагт 36, Увс аймагт 23, Баян-Өлгий аймагт 8, Завхан аймагт 15, Говьсүмбэр аймагт 8, Сүхбаатар аймагт 22 тохиолдол тус тус бүртгэгджээ
Өнөөдрийн байдлаар, манай улсад “КОВИД-19” халдварын нийт тохиолдол 78 347 боллоо.
Харин 523 хүн сүүлийн 24 цагт эмнэлэг, гэрийн хяналтаас гарснаар нийт 57 025 хүн эдгэрчээ.
Улаанбаатар хотын 30 гаруй, хөдөө орон нутгийн 20 орчим эмнэлэгт коронавируст халдвартай нийт 9 323 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Үүнээс 62 хувь нь хөнгөн хэлбэрээр өвдсөн бол үлдсэн хүмүүсийн биеийн байдал хүндэвтэр, хүнд, маш хүнд байгаа аж.