УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүү мэдээлэл хийлээ.
Ковид-19Энэ үеэрээ тэрээр: "Сүүлийн үед би "Ковид-19"-ийн асуудлаар дуугарч байгаа.
Ингэж дуугарах болсон шалтгаан нь ковидын халдвар 2263 болчихлоо.
Өчигдөр 2100 гарчихсан байсан.
Гэтэл Засгийн газар, төр засаг, МАН-д энэ тухай бодож байгаа хэн ч алга.
100 жилийн ойн наадам яаж тэмдэглэх вэ?
100 хүнийг яаж шагнах вэ? гэх мэт, албан тушаал, сонгууль яриад байгаа болохоос биш "ковид-19"-д анхаарал тавихгүй байна.
2020 оны 01-р сард анх энэ өвчин гарсан.
Тэр үед "Батлагдаж нотлогдоогүй мэдээлэл битгий тавиарай.
Энэ бол дайн юм.
Дайнд эмх цэгц, дэг журам нэгдүгээрт" гэж ярьж байсан.
Тэр утгаар нь тухайн үед сөрөг хүчин байсан хэдий ч МАН-ыг, У.Хүрэлсүхийг эсэргүүцээгүй.
Мөн 62-уулаа болоод Засгаа байгуулж байхад нь ч дуугараагүй.
Хятад вакцин авчраад, 2 сая иргэндээ тарьж байхад нь олдож байгаа нь л энэ юм даа,
ЭМЯ-ны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл нь мэдэж байгаа байлгүй гэж бодоод хандаагүй ээ.
Гэтэл өнөөдөр юу болов?
Халдварын тоо 2263 болчихлоо.
Энэ өвдөж байгаа хүмүүсийн 50 % нь 18-30 насны залуучууд байна.
Ирээдүйд хүүхэдтэй болох, гэр бүлтэй болох, энэ улсыг авч явах залуучууд байна.
Коронавирусын нөлөөгөөр, миний олж уншсанаар эрэгтэй хүүхэд үргүй болох нөлөөтэй.
Эмэгтэй хүүхдүүд гаж хүүхэд төрүүлэх аюултай.
Дээрээс нь сэтгэл гутралын өвчлөлд орох аюултай.
Мөн уушги хэзээ ч эдгэхгүй гээд дэлхий даяар шуугиад, энэ бол ханиад биш, цар тахал юм.
Нэгдүгээр дүрэм хэн ч өвдөж болохгүй гээд байхад төр засаг юу ч хийсэнгүй.
Түүнчлэн Хятад вакциныг 2 сая хүнд тарьчихлаа.
Үр дүн хаана байна?
МАН-ын хэдэн тролл сэтгүүлчид баранд сууж буй залуусын зургийг тавьчихаад, эд нар вирус тарааж байна гээд яриад байна лээ.
Уучлаарай.
Бар ажиллах зөвшөөрөл өгчихсөн, чанартай вакцин тарьчихсан юм бол тэдний суух нь зөв шүү дээ.
Тэд төр засагтаа итгэсэн.
Төр засаг нь чанартай вакцин тарьчихсан юм бол үүнээс эмзэглээд байх шаардлагагүй.
Гэтэл үүн дээр яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ?
Тавчиктай гарч ирлээ гээд, би хариуцлага хүлээнэ гээд байсан.
Өнөөдөр 4, 5 жирэмсэн эмэгтэй төрж чадалгүй бурханы оронд оччихлоо.
Хэдэн настай хүн "Ковид19"-өөр нас барсан бэ? гэдгийг нууцлахаар болчихож.
Энэ зөв үү?
Дэлхий даяар Англи, Энэтхэг мутациас айж байхад, Монголд энэтхэг хүмүүсийг авчирч ирээд коронавирус тараачихлаа.
Эрдэнэт үйлдвэр мөнгөтэй байгаад, ОХУ-руу утасдаад, Спутник-V тариулах боломжтой байтал Х.Бадамсүрэн гэдэг хүн ямар ч санаачлага гаргахгүй, бүх иргэдэд хятад вакцин тариулсан.
Эрдэнэтэд өнөөдөр 100 гаруй хүн корона тусчихлаа.
10 хоногт 1000 гээд бод.
Гэтэл Эрдэнэт хотод 100,000 хүрэхгүй хүн байгаа.
Энэ хүмүүсийн 30-40% нь уушгины шохойжилттой, зүрх судасны өвчтэй, хорт хавдартай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг юм.
Энэ хүмүүс корона туслаа гэхэд цусны өтгөрөл буюу, зүрхний өвчнөөр араасаа явах аюул үүсчихлээ.
Нөгөө нас баралт руугаа орно.
Уушгины өвчтэй хүмүүс энэ хүндрэлийг авах аюул үүсчихлээ.
Ийм ноцтой байхад төр засаг яагаад анхаарахгүй байгаа юм бэ?
Стратегийн өмгөөлөл хийж, төр засгаас нөхөн төлбөр авах ёстой. 5 хүн буудаж алчихаад, 50, 50 сая төгрөг өгч амыг нь дарж байсан юм.
Тэгвэл өнөөдөр 500, 600 хүн нас барахад бэлэн болчихоод байна.
Нас барсан хүмүүст 50 сая төгрөг өгөх, энэ өвчнийг туссан хүмүүст 10 сая төгрөг өгөх шаардлагатай гэж би бодож байна.
Зарим нь буруутгаж магадгүй.
Гэхдээ та нар энэ өвчнийг туссан хүн цаашдаа хэвийн амьдарч чадах уу? гэдгийг мэдэхгүй.
30 настай хүн 60 хүрч чадах уу?
Зүрхний шигдээсээр үхвэл яана?
Уушгины хавдраар үхвэл яана?
Хэн ч үүн дээр нотолгоо гаргаагүй.
Монгол Улсын Үндсэн хуулинд төр иргэнээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулна гэж заалт байгаа.
ҮАБЗ өнөөдөр хүүхдийн мөнгө, гэрэл цахилгааны мөнгөний асуудлаар хуралдах биш, иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулж чадсан уу? гэдэгтээ дүгнэлт хий.
ҮАБЗ өнөөдөр тэр ламаас, ЭМ-ийн сайдаас, өнөөдрийн Ерөнхий сайд хүүхдээс салах тухай яриач.
Тэр чинь зовлон үзээгүй, жоохон хүүхэд шүү дээ.
Тийм учраас би зохион байгуулалт хийж байгаад, энэ Засгийн Газар, төрийг ажлыг нь хийлгэхийн төлөө явна.
Дуугардаг, дуугарч байсан хүн бүрийн амыг нь барьчихсан.
Гэхдээ миний ард 2,000,000 хүн байгаа гэдэгт би итгэлтэй байна.
Энэ 2 сая хүн вакцин хийлгэсэн мөртлөө үр дүнгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа.
Миний ард өвчин зовлонд нэрвэгдсэн 70,000-80,000 иргэн байгаа.
Миний ард уйлж байгаа гэр бүлүүд байгаа.
Тэр гэр бүлүүд энэ өвчнөөр хайртай охиноо, хүүхдээ, ээж ааваа, ахаа, дүүгээ алдсан гэр бүлүүд байгаа.
Тэр хүмүүс намайг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
Би мэргэжлийн хуульч хүн, энэ асуудлыг олон улсын түвшинд ч хөндөн гаргаж болно.
Маш ул суурьтай, судалгаатай стратегийн өмгөөлөл хийх баг бүрдүүлж байна.
Нотлох баримт цуглуулж байна.
Төрийн хийж байгаа бусармаг үйлдлийг баримтжуулж байна.
Тиймээс надтай хамтраач ээ. " гэв.