ЭМЯ: 2386 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барлаа

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-06-15 03:59:28

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас өнөөдөр (2021.06.15) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын мэдээллээ хийж байна. 

ЭМЯ мэдээллийнхээ эхэнд иргэддээ Covid-19 цар тахал болохыг хэлээд, зүгээр ханиад хэмээн бусдын төөрөгдүүлэх оролдлогод автахгүй байхыг анхаарууллаа. Өдөрт бүртгэгдэж буй өвчлөлд хүүхдийн өвчлөл өндөр байгааг онцлоод, хүүхдээ дагуулж гадуур, олон нийтийн газраар явахгүй байхыг мөн анхааруулав.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11153 сорьцод шинжилгээ хийхэд 2386 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Сүүлийн өдрүүдэд хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна. Тиймээс хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, тоглоомыг нь давс, содатай усаар угаах, айлд зочлохгүй байх, 5-аас дээш хүүхдийг тоглоомын талбайд тоглуулахгүй байхыг ЭМЯ-наас сануулав.

Халдварт өртсөн хүүхдүүдийг насны байдлаар авч үзвэл:

04- насны – 118

5-9 насны – 201

10-14 насны – 198

18-24 насны – 101 хүүхэд тус тус халдвар авсан байна.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:

-Өнөөдрийн байдлаар, манай улсад Covid-19-ийн нийт тохиолдол 80733 боллоо. Мөн хугацаанд 797 хүн эмнэлэг, гэрийн хяналтаас гарснаар нийт 57 822 хүн эдгэрчээ. Халдварын нэн хүнд хэлбэрээр өнгөрсөн шөнө 11 хүн нас баржээ.

Улаанбаатар хотын 30 гаруй, хөдөө орон нутгийн 20 орчим эмнэлэгт цар тахлын халдвартай нийт 9346 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 62.3 хувь нь хөнгөн хэлбэрээр өвдсөн бол үлдсэн хүмүүсийн биеийн байдал хүндэвтэр, хүнд, маш хүнд байгаа аж.

Орон нутагт гарсан халдварын тохиолдол. Үүнд: 

Увс аймагт – 11

Орхон аймагт – 86

Хөвсгөл аймагт – 22

Завхан аймагт – 7

Булган аймагт – 17

Сэлэнгэ аймагт – 22

Ховд аймагт – 10

Сүхбаатар аймагт – 29

Архангай аймагт – 59

Дархан аймагт – 32

Төв аймагт – 65

Хэнтий – 55

Дорнод аймагт – 9

Баянхонгор аймагт – 96

Говь-Алтай аймагт – 45

Өвөрхангай аймагт – 65

Баян-Өлгий аймагт – 70

Говьсүмбэр аймагт – 12

Дундговь аймагт – 60 тохиолдол тус тус шинээр бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 11 хүн эндсэнээр Covid-19-ийн шалтгаант нас баралт 380 болж байна. Нийт 797 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 57822 боллоо.

Одоогоор 9346 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

Хөнгөн – 5826

Хүндэвтэр – 2542

Хүнд – 794

Маш хүнд – 184 хүн байна.

Холбоотой мэдээ