Монгол – Нэн ховор эмийн ургамлуудыг биотехнологийн аргаар өсгөж байсан боловч ковид-19 цар тахлын улмаас төслийн санхүүжилтийг зогсоожээ.

Байгаль орчин
khiimori.co@gmail.com
2021-06-15 04:13:27

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Биотехнологийн лаборатори нь ховор, нэн ховор эмийн болон биологийн эерэг үйлчлэл бүхий олон төрлийн ургамлыг биотехнологийн аргаар өсгөвөрлөж, хамгаалах, хоёрдогч метаболит буюу хамгийн ашигтай агууламжийг ялган авч ургамал хамгаалалд ашиглах, биоректорт өсгөвөрлөх үйл ажиллагааг эрхэлж байгаа ажээ. 

Гэвч ковид-19 цар тахлын нөлөөгөөр энэхүү төслийн санхүүжилт нь 2020 оноос хойш одоог хүртэл орж ирээгүй байна. 

Мэргэжилтнүүдийн сэтгэгдэл

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Биотехнологийн лабораторийн эрхлэгч доктор Д. Мөнхцэцэг

Манай Ургамал хамгааллын хүрээлэн ургамлыг хамгаалах зорилготой бөгөөд Монгол оронд ховордож байгаа нэн ховор ургамлуудыг хуруу шилэнд нейтрон нөхцөлд үржүүлж байгаа.

Манайд 6 зүйлийн эмийн болон нэн ховор ургамал үржигдэж, хамгаалагдаж байгаа.

Хуруу шилэнд ургуулсныхаа дараа хүлэмжээр дамжуулаад ил талбайд ургуулах үйл ажиллагааг 2017 оноос хойш явуулж байна.

Бидний хэрэгжүүлж байгаа ажилд санхүүжилт нэлээн дутмаг байдаг.

Яамнаас 2020 онд санхүүжилт өгөхөөр шийдвэрлэсэн боловч цар тахлын улмаас санхүүжилт нь одоог хүртэл орж ирээгүй байна.  

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г. Энхбулган:

Манай лаборатори нь нэн ховор эмийн ургамлыг судалдаг.

Энэ нь хүний эрүүл мэнд болон ургамлын эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлэх ач тустай.  Ургамлын өвчин, хортон, хорт ургамлын эсрэг туршилт хийж, судалгаагаа үргэлжлүүлж байна.

Ингэснээр байгаль, экологид онцгой ач холбогдолтой гэж үзэж байна. 

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Эрдэнэчимэг

Монгол оронд 900 гаруй зүйлийн эмийн ургамал байдаг.

Үүнээс бид зургаан зүйлийн эмийн ургамлыг хамгаалж байна.

Дэлхийн зах зээл дээр БНЭУ, БНХАУ эмийн ургамлын тариалангаараа тэргүүлдэг. Монголд Энэтхэгээс 100 дахин их, Хятадаас 10 дахин их чадалтай эмийн ургамал ургадаг.

Монголын эрс тэс цаг уурын нөхцөлийг тэсч гарахын тулд эмийн ургамлууд нь хэрэгтэй бодисуудаа өөртөө цуглуулдаг, бусад орноос илүү эмт бодисыг өөртөө хуримтлуулдаг. 


Холбоотой мэдээ