Монгол Улсын насанд хүрсэн нийт иргэдийн 91.8 хувь эхний тундаа, 80.7 хувь бүрэн тундаа хамрагдсан ч короновирусын нөхцөл байдал нь хүндэрсээр байна.

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-06-18 02:56:55

Монгол Улсын хэмжээнд 2021.06.16-ны байдлаар нийт насанд хүрсэн иргэдийн 80.7 хувь нь, нийслэл Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийн 90 гаруй хувь нь короновирусын эсрэг дархлаа тогтоох вакцины бүрэн тунд хамрагдсан байна.

Гэсэн хэдий ч   халдварын тоо нэмэгдсээр өдөрт 2000 хүрч, нас баралтын тоо өссөөр байна.

Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээгээр халдвар авсан иргэд зовиурын байдлаа илэрхийлэх нь нэмэгдэж, эмийн санд урт дараалал үүсч байна.

Засгийн газраас вакцины II тундаа хамрагдаад 14 хоногийн хугацаа өнгөрбөл халдвар авахгүй, аюул ард хоцорно гэж мэдэгдсэн боловч вакцины бүрэн тундаа хамрагдаад сар гаруй болсон иргэд ч халдварт өртөж байгаа бөгөөд иргэдийн хувьд вакцинд итгэх найдвар нь байхгүй болж байна. 

Ярилцлага:

Л.Нацаг, Шинжлэх Ухааны доктор

Монгол Улсын Засгийн газар насанд хүрсэн хүмүүсийнхээ 90 орчим хувийг вакцинжуулсан.

Гэтэл халдварын тоо буурахгүй, эсрэгээрээ нэмэгдээд байгаа. Вакцинжуулалтыг эхлүүлэхээс өмнө өдөрт дунджаар 50 тохиолдол, 0 үхэл бүртгэгдэж байсан бол одоо өдөрт 2000 орчим тохиолдол, 10-20 үхэл бүртгэгдэж байна.

Тэгэхээр энэ вакцинжуулалт бол дархлаажуулалт биш, эсрэгээрээ вирус тараагч юм байна.

Ард түмэн туршилтанд орсон бол одоо Засгийн газар бүр хүүхдүүдэд вакцин тарихаар зүтгэж байна. 

Ярилцлага:

Х.Мэндсайхан, Эмч, Анагаах Ухааны магистр

Хуурамч мэдээлэл түгээж, айлгаж байгаад маш их хүнийг вакцинжуулсан байна лээ.

Гэтэл вакцин тариулсны дараа хор хохирол гарсан, 4 мөч нь саажсан хүмүүс олон байна.

Мөн вакцин тариулсны дараа хууч өвчин нь сэдэрснээр нас барсан хүмүүсийн тоо тодорхойгүй байна. Ойролцоогоор 300-400 тийм тохиолдол гарсан.

Мөн вакцины бүрэн тундаа хамрагдсан хүмүүс толгой дараалан шахуу ковидоор өвчилж байна. 

Ярилцлага:

Иргэн З.Тэнгэрхүү

Сүүлийн Монгол Улсад короновирусын халдвараас өвчилж буй хүмүүийн тоо өдөрт 2000 давж байна. 

Өмнө нь вакцин хийлгээгүй байхад тохиолдлын тоо 100-аас хэтэрдэггүй байсан. 

Вакцин хийлгэснээс хойш Монгол Улс өдөрт илэрч буй ковидын тохиолдлын тоогоороо Ази тивдээ тэргүүлж байна. 

Жишээлбэл өнөөдөр 618 хүүхэд ковидын халдвар авсан, 11 хүн нас барсан гэсэн мэдээ явж байна. 

Вакцин үр дүн яагаад гарахгүй байгаад үнэхээр их гайхаж байна.

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг



Холбоотой мэдээ