Францад тархаж байсан коронавирусийн омог Хятадтай ямар ч холбоогүй

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-06-18 15:06:35

Сингапурын "Лянь Хэ Зао Бао" вэбсайтын 6-р сарын 16-нд мэдээлснээр, Европын эмнэлгийн нарийн судалгааны платформын гүйцэтгэх захирал, Дархлаа судлаач Жюй Лия саяхан  "European Times" сонинд өгсөн ярилцлагадаа, өнгөрсөн оны Францын лабораторийн генийн дарааллын үр дүнгээс харахад 2020 оны эхээр Францад тархаж байсан коронавирусийн омог Хятадтай ямар ч холбоогүй гэжээ.

Жюй Лия хэлэхдээ, Францын Пастер судалгааны хүрээлэн  2020 оны 4-р сард тус улсын коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийн генийн дарааллын үр дүнг мэдэгдсэн юм. 

Уг судалгааны үр дүнгээс харахад, Францын коронавирусийн цар тахлын эх үүсвэр нь тус нутагт 2020 оноос өмнө тархаж байсан магадлалтай коронавирусийн омог мөн бөгөөд  генетикийн шинж чанар нь Хятадаас зөөвөрлөгдсөн тохиолдлын  вирусийн омгоос хол өөр байсан гэжээ.

Пастер судалгааны хүрээлэн өнгөрсөн оны 4-р сард хэвлэлийн мэдэгдэл гаргаж, тус хүрээлэн  Францын  адил бус  бүс нутагт эмнэлзүйн шинж тэмдэг бүхий оношлогдсон  өвчтөнүүдээс авсан 97 дээжид 2020 оны 1-р сарын 24-ээс 3-р сарын 24 хүртэл  генетикийн дараалал, харьцуулалт хийсэн гэжээ.

Холбоотой мэдээ