Эквадорт олдсон мэлхийний нэгэн шинэ төрлийг рок хамтлагийн нэрээр нэрлэжээ

Байгаль орчин
khiimori.co@gmail.com
2021-06-19 06:47:02

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Эквадорын Сан-Франциско-де-Кито их сургууль, Биологийн олон янз байдлын үндэсний хүрээлэнгийн (INABIO) эрдэмтэд Андын нурууны зүүн хэсгээс мэлхийний нэгэн шинэ төрөл зүйл илрүүлсэн тухай “El Universo” сонин мэдээлжээ.

Их Британийн "Led Zeppelin" рок хамтлагийн нэрээр “Pristimantis ledzeppelin” гэж нэрлэсэн шинэ төрөл зүйл нь зөвхөн энэ нутагт амьдардаг гэж эрдэмтэд үзэж байна.

Зэсэн улаан нүдтэй, алаг, шар, хүрэн, хар, улбар шар арьстай жижиг мэлхий нь хурдацтай тархаж буй “Pristimantis” төрөлд хамаарах аж. 

Энэ төрөлд 569 зүйл багтдаг гэнэ. 

Үүнээс 28 төрөл зүйлийг нь зөвхөн сүүлийн хоёр жилд Эквадорт илрүүлсэн бөгөөд 14 нь Андын өмнөд хэсэгт нутагладаг байна. 

Энэ бүс нутаг нь өөр хаана ч байхгүй жижиг сээр нуруутан амьтад нутагладгаараа бусад бүс нутгаас ялгардаг гэж "El Universo” сонинд онцолжээ. 

Шинээр олдсон хоёр нутагтан нь нуруу, мөрнийхөө арьсан дээр жижиг товруутай, хамар орчимдоо жижигхэн товгортой зууван толгой байна.

Холбоотой мэдээ