Өвөр Монголын Ухай хотын Ханьсэнь дарсны хүрээлэн
Байгаль орчинӨвөр Монголын Ухай хотын Ханьсэнь дарсны хүрээлэн 2008 онд байгуулагджээ. 247 га талбайтай энэ хүрээлэн усан үзэм тарьж дарс үйлдвэрлэх төдийгүй цөлжилттэй тэмцэх, хөдөө аж ахуй, дарсны соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх тавцан болж байна.
2011 онд уг хүрээлэн “Хятадын 3A зэрэглэлийн аялал жуулчлалын бааз” хэмээн нэрлэгдэв.
Түүнчлэн 2014 онд Өвөр Монголын Ханьсэнь усан үзмийн аж үйлдвэрийн судалгааны хүрээлэн албан ёсоор байгуулагдаж, үндэсний зэрэглэлийн үзмийн дарсны мэргэжилтэн, дарсыг амтлах, хянан тогтоох, хүнсний аюулгүй байдлын мэргэжилтэн, судлаач нарыг хамарсан 45 хүний бүрэлдэхүүнтэй технологи инновацийн баг бүрдүүлэв.
10 гаруй жилийн турш Ханьсэнь технологи инновацийн багийн судлан гаргасан элсэн цөлийн органик дарс бүтээгдэхүүн гадаад дотоодын мэргэжилтэн ба хэрэглэгчдийн өндөр үнэлгээг олж, Ази, Европ, Америк тивийн 12 улс оронд болсон олон улсын үзмийн дарсны мэргэжлийн наадамд нийт 106 шагнал авсан байна.