Мутаци үүссэн вирусээс хэрхэн сэргийлэх тухай Жүн Наньшань ярьжээ
Ковид-19КОВИД-19-ийн “Дельта” нэртэй мутаци үүссэн хувилбар нь саяхан Хятадын Гуандүн мужид дэлгэрсэн бол энэ талаар судлаачид ямар туршлага хуримтлуулсан тухай, мөн вакцинжуулалт, тэр дундаа насанд хүрээгүй хүмүүс болон ахмадуудыг вакцинжуулалтад хамруулах тухай Хятадын Инженерийн Академийн академич, Амьсгалын замын өвчин судлалын үндэсний клиникийн анагаах ухааны төвийн захирал Жүн Наньшэнь Хятадын Төв Радио Телевизэд ярилцлага өгчээ.
Академич Жүн Наньшэнь, “Энэ удаад Гуанжөү хот тахлын эсрэг маш шуурхай арга хэмжээ авч, тэр даруйд нь эх үүсвэр, халдвар дамжсан үелэл зэргийг олж тогтоосон болохоор “Дальта” нэртэй мутацийн халдварыг эхний шатанд нь дарж авсан юм” гэжээ.
Тэрээр “Гуанжөү хотод “Дальта” -гийн халдварын тохиолдол бүртгэгдмэгц шуурхай арга хэмжээ авч, тэр өдөрт, даруй тавдугаар сарын 21-нд эх үүсвэр, дамжсан зам үелэл зэргийг олж тогтоосон.
Бид эпидемиологийн өндөр чанарын судалгаа хийж, 150 орчим өвчтөнийг генетикийн шинжилгээнд хамруулсны дүнд энэ удаагийн халдвар нэг эмээгээс эхэлснийг тогтоосон.
Үүний дараа, яаж халдвар дамжсан, хэн хэн ойрын хавьтал байсан зэрэг мэдээллийг маш шуурхай цуглуулж, дараагийн алхмын сэргийлэлт хамгаалалтын ажлын чиглэлийг тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн юм” гэв.
Өнгөрсөнд ойрын хавьталтай хүмүүс гэвэл өвчний илрэл үүсэхээс хоёр хоногийн өмнө, халдвар авсан хүн, тэрний гэр бүлийн хүмүүсийн нэг ажлын өрөө, эсвэл нэг метрийн зайтай хоолонд орох, хурал хийх зэрэг ойрын хавьталтай хүнийг хэлдэг.
Харин Дельта хуулбар нь маш хортой, халдварлахад бүр амархан болохоор одоо ойрын хавьтал гэдгийг өөрчлөөд өвчний шинж тэмдэг илрэхээс дөрөв хоногийн өмнө нэг том орон зай, жишээлбэл нэг албан байгууллага, нэг барилгад хамт байсан хүмүүсийг бүгдийг хэлнэ.
Энэхүү ухагдахуун өөрчлөгдсөнөөр халдвар хамгаалалтын хорио цээр, сэргийлэлт зэрэгт бүгд өөрчлөлт оруулах хэрэгтэй болжээ.
Тэгвэл хүмүүсийн санаа зовоод байгаа Дельта хувилбарын вирусийн инкубацын хугацаа илүү урт байх эсэх, хилээр орж ирэх хүмүүсийн хорио цээрийн хугацааг уртасгаж, хорио цээрийн менежментийг чангатгах шаардлагатай эсэх талаар Жүн Наньшань хэлэхдээ, “Хорио цээр, тусгаарлах хугацааг сунгах шаардлагагүй гэж би бодож байна.
Учир нь олонх халдвар авсан өвчнүүдийн инкубацын хугацаа урт биш.
Харин бид тусгаарлалтад байгаа хугацаан дахь нуклеин хүчлийн шинжилгээг олшруулах ёстой гэж бодож байна.
Дельтагийн халдварлах чанар маш чанга тул эмнэлгүүдийн хяналтын арга хэмжээг чангатгаж, тусгаарлах газруудыг илүү стандартчилах ёстой.
Тэгээд одоогийн судалгаагаар Хятад улсын вакцин Дельтагаас сэргийлэхэд мөн л үр дүнтэй тул хүмүүс вакцинжуулалтад сайтар хамрагдах ёстой” гэжээ.
Жүн Наньшань, өдгөө Дельта мутацийн халдвар авч өвчний хүнд шинж тэмдэг илэрч буй нь голдуу ахмадууд болон хүүхдүүд.
Тиймээс эдгээр насны бүлгийн хүмүүс эрхбиш цагийг амжиж вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй гэжээ.
Тэрээр, “Ахмадуудыг маш шуурхай вакцинжуулалтад хамруулах хэрэгтэй.
Учир нь өмнө нь ямар хүн вакцин тариулж болох тухай туршилт, судалгааны олонхыг гаднынхан хийсэн бөгөөд аль ч орон ахмадуудыг эхний вакцинжуулалтад хамруулаагүй.
Гэвч одоо вакцинжуулалтад хамрагдах хүний тоо нэмэгдэхийн хэрээр түүний аюулгүй байдлын талаар илүүг таньж ахмадууд тариулж болох нь тогтоогдсон.
Дельта мутацийн халдвар авч, улмаар хүнд шинж тэмдэг илэрч байгаагийн олонх нь настайчууд болон хүүхдүүд болохоор эдгээр насны бүлэгт даруй түргэн вакцин тарих хэрэгтэй” гэлээ.
Вакцин тариулаад хагас жил, эсвэл бүтэн жилийн дараа хүний бие дэх эсрэг биетийн тоо буурах уу?
Бүр хамгаалалтгүй болох уу гэсэн асуултад Жүн Наньшань хариулахдаа,
“Энэ тухай одоо хараахан дүгнэлт гараагүй байна.
Эсрэг биет бол вакцины олон үзүүлэлтүүдийн зөвхөн нэг нь шүү дээ.
Хүний биед дархлаа үүсэх нь хоёр талаар явагддаг.
Дархлааны функцууд нь ерөнхийдөө хоёр төрөл байдаг бөгөөд нэгийг нь хумораль дархлаа, нөгөөхийг нь эсийн дархлаа гэдэг.
Бас заримыг нь ой санамжийн дархлаа ч гэх мэтээр нэрлэдэг.
Тиймээс энэ нь зөвхөн хүний бие махбодын дархлааны нэг хэсэг тул эсрэг биеийн титр унавал хамгаалалтын функц нь бүрэн алга болно гэсэн үг биш тул эсрэг биеийг цорын ганц үзүүлэлт болгон ашиглах нь буруу юм.
Одоо бид тодорхой вакцины хамгаалалтын үр нөлөөг харуулахын тулд хумораль дархлаа, эсийн дархлаа, эсийн ой санамж гэх мэт функциональ үзүүлэлтүүдийг судалж байна” гэв.