Нарны гэрэл сайн тусдаг орчинд амьдрахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь юу вэ гэвэл…

Байгаль орчин
khiimori.co@gmail.com
2021-07-06 11:10:36

НАРНЫ ГЭРЭЛ САЙТАЙ ОРЧИНД АМЬДРАХЫН 6 АШИГ ТУС

4000 жилийн турш нарны гэрэл нь хүн төрөлхтний амьдралын хэв маягт чухал ач холбогдолтой байсаар ирсэн боловч 19-р зуунд цахилгаан гэрэл зохион бүтээгдсэнээр бид шинэ амьдралын хэв маягт шилжсэн билээ. 

Өнөөдөр бидний гэр бүл, үр хүүхдүүд байгалийн гэрэл багатай сүүдэрлэгдсэн орчинд гар утас, телевизор, комьпютерийн дэлгэц, цахилгаан гэрлийн дор цагаа өнгөрөөж эрүүл мэнд, сэтгэлзүйдээ хохирол учруулсаар байна.

Иймд нарны тусгал сайтай орчинд амьдрахын 6 ашиг тусыг танд хүргэж байна.

1. Аз жаргалтай байдлыг нэмэгдүүлнэ

Байгалийн гэрэл нь хүний бие дэх аз жаргалын даавар “Серотонин”- г нэмэгдүүлэн стресс бууруулах бөгөөд эрч хүч нэмэгдсэн мэт мэдрэмж төрүүлдэг байна. 

Мөн хоол идэх дуршлыг багасган илүүдэл жин хасахад тусалдаг. 

Нарлаг өрөөнд амьдардаг гэр бүлийн харилцааны уур амьсгал илүү эерэг дулаан байдаг нь батлагдсан.

2.Дархлааг дэмжиж өвчлөлөөс хамгаална

Нарны гэрлийн ачаар хүний бие дэх Д амин дэм, бусад хэрэгцээт бодисын синтез нийлүүлэлт хэд дахин ихэсдэг. 

Энэ нь дархлааны цагаан бөөмийн тоог нэмэгдүүлэн хорт хавдар, цусны даралт, чихрийн шижин (80% хүртэл), зүрхний шигдээс, тархи зөнөх, арьсанд батга сэвх үүсэхээс урьдчилан сэргийлэх ач тустай. 

Иймээс бага настай хүүхэд, өндөр настай хүмүүсийг аль болох нарны тусгал сайтай орчинд амьдруулах нь чухал.

3. Ясны өсөлт, бэхжилт сайжруулна

Хүн өөрт шаардлагатай Витамин Д-н 90-95%- ийг нарнаас авдаг байна. 

Энэ нь шүд, ясны бэхжилтэд өндөр ач холбогдолтой кальци, фосфорыг агуулдаг. 

Мөн байгалийн гэрэл сайтай орчинд өссөн хүүхдүүд илүү өндөр бөгөөд  шүд цоорох эрсдэл 3 дахин бага байдаг.

4. Илүү ухаалаг болгоно

Витамин Д нь хүний анхаарал төвлөрөх, төлөвлөх ур чадварыг дэмждэг. 

Мөн судалгаагаар  байгалийн гэрэл сайтай орчинд хүүхдийн суралцах сэдэл идэвхжиж унших, сэтгэн бодох чадварууд нэмэгддэгийг  баталсан байна.

5. Эерэг амьдралын хэвшил

Нарны гэрлийг харах үед нойрыг зохицуулдаг Мелатонин гормоны ялгаралт зогсож бие мах бодь сэргэдэг. 

Харин гэрэлгүй болоход дахин ялгарч нойр хүрч эхэлнэ. 

Судалгаагаар байгалийн гэрэл сайтай өрөөнд амьдардаг хүмүүс илүү эрт босож, ажлаа төлөвлөж бүтээмжтэй ажиллах хандлагатай байдаг.

6. Өрөөний нян вирусыг устгана

Америкийн Орегон Сургуулийн эрдэмтэд хүний биед өвчлөл үүсгэдэг бактерийн тоо хэмжээ нь нартай өрөөнд харанхуй өрөөнөөс 2 дахин бага байдгийг баталжээ. 

Иймд өдрийн цагаар гэрийн хөшгөө тогтмол нээлттэй байлгах нь ариун цэвэрт тустай.

Таны гэр бүл  эрүүл, аз жаргалтай амьдрахад  хүрээлэн буй орчин,  байгалийн гэрэл өндөр ач холбогдолтой болохыг та маш сайн ойлгосон байх. 

Амьдралынхаа турш өнгөрүүлдэг гэр тань нарны тусгал багатай байдаг бол та болон таны гэр бүлийн эрүүл мэндээс эхлээд олон асуудал тулгарах эрсдэлтэй.

Хэрэв та шинэ орон сууц худалдан авахаар төлөвлөж байгаа бол тухайн хотхоны нийтийн эзэмшлийн талбайд болон өрөөнүүдийн цонхонд тусах нарны гэрлийг тооцохоо бүү мартаарай.



Холбоотой мэдээ