Хятадын тэнгисийн аяллын өдөр 1405 оны 7-р сарын 11

Фото
khiimori.co@gmail.com
2021-07-09 13:56:51

Хятадын тэнгисийн аяллын өдөр

1405 оны 7-р сарын 11-нд Мин гүрний далайчин Жэн Хэ алс далайд анх аялан, дэлхийн далайн аяллын шинэ эхллийг тавилаа. 

Энэ нь хүний нийгэм, олон улсын харилцаанд ихээхэн ач холбогдол үзүүлэв. 

Хятад улс ийнхүү анх удаа тэнгисээр аялан, хүн төрөлхтний соёл иргэншлийн харилцан ойлголцлын түүхэнд гайхалтай хуудсыг бүтээв. 

Өнөөдөр тэнгисийн тээвэрлэлт, шинжлэх ухааны судалгаа, Хятад болон дэлхийн олон улс орнуудын эдийн засаг, худалдаа, соёлын солилцоонд Хятадын тэнгисийн аяллын салбар гайхалтай амжилт гаргаж, Жэн Хэгийн далайд аялсан амжилт, утга учрыг уламжлан хөгжүүлсээр байна.

2005 онд Хятад улс Мин гүрний далайчин Жэн Хэгийн аяллаа эхлүүлсэн өдөр буюу жил бүрийн 7-р сарын 11-ний өдрийг Хятадын тэнгисийн аяллын өдөр болгов.

2020 оны сүүлчээр Хятадын алс далай тэнгисийн тээврийн хөлөг онгоц 1499 болж, ачааллын чадамж 54 сая 570 мянган тонныг давжээ. 

Хятадын олон улсын худалдааны 90 хувийг далайн тээврээр гүйцэтгэдэг.

Туйлын бүсэд судалгаа хийх зориулалттай Шюе Лүн хөлөг нь Хятадын хамгийн том далайн судалгааны хөлөг онгоц байж, 7 давхар, 167 метр урт, 130 хүнийг тээвэрлэх боломжтой юм.

“Шинэ Пү Ян” онгоц нь Хятадын өөрөө судалж бүтээсэн түүхий нефть зөөвөрлүүлдэг хамгийн том хөлөг онгоц байж, нэг удаад 308 мянган тонн нефть тээвэрлэх чадамжтай.