“Кевин”: “Аав маань хүйтэн цустай дурак байсан”

Урлаг
khiimori.co@gmail.com
2021-07-10 08:15:36

Тэрбээр 1980 оны наймдугаар сарын 25-нд Манхаттанд төржээ. 

“Гэртээ ганцаараа” киног үзэж өссөн хүүхдүүд ч том болж, гол дүрийн жүжигчин ч танихын аргагүй өөрчлөгджээ.

Түүний аав Кит Галкин Броудвей театрт жүжигчнээр ажилладаг байжээ. 

Маккаулай Галкин хамгийн анх дөрвөн настайдаа “Ганц бие жаалууд” нэртэй драмын жүжигт тоглосон аж.

Харин 1989 онд “Авга ах Бак” нэртэй кинонд анхны дүрээ бүтээсэн байна.

Арван настай байхдаа “Гэртээ ганцаараа” кинонд тоглосон нь түүнийг жинхэнэ од болгосон юм.

1991 онд “Бямба гариг” нэртэй хөгжөөнт цэнгээнт нэвтрүүлэгт орсон анхны бага насны оролцогч болов.

“Гэртээ ганцаараа’’ кинонд тоглосныхоо дараа тэрбээр “Баян Ричи” гэх зэрэг олон кинонд дүр бүтээсэн ч гэсэн ч кино шүмжлэгчид түүнд “хамгийн муу жүжиглэлт” гэсэн дүгнэлт өгч байв.

Макаулай Галкин энэ тухайд “Миний хамгийн хүнд бас учраа олохгүй будилж байсан өдрүүд” гэсэн байдаг.

Макаулай 1998 онд 17-хон настайдаа жүжигчин Рачел Минертэй гэрлэсэн ч гэр бүл нь удалгүй салсан. 

Үүнээс нь болж аав нь түүнтэй бүтэн 15 жил яриагүй гэдэг. 

Тэр “Хар хун” киноны жүжигчин Мила Кунистай найман жил үерхсэн ч 2010 онд салжээ. 2004 онд тэрбээр “хориотой зүйл” хэрэглэсэн хэргээр баривчлагдав. 

Түүнийг дөрвөн cap шоронд хорьж, 540 ам.доллараар торгох ял оноож байжээ. 

Удаан сураг, чимээгүй байсан Макаулай 2010 онд “Ванити Файр” сэтгүүлийн Оскарын наадамд зориулсан үдэшлэгт харагдсан юм. 

Багын найз Натали Портмантай хамт улаан хивсний ёслолд ирсэн билээ.

Макаулай Галкинд алдар нэр хар тамхины замыг авчирсан

Алдар нэр түүнд буруугаар нөлөөлөн, “хориотой зүйл” хэрэглэдэг хэмээн түүний хамгийн ойр дотны хүн мэдээлэв. 

Тэр бараг солиотой хүн шиг болсон. 

Орой гэнэт байж байгаад гараад явна, гэнэт чангаар олон цагийн турш орилно энэ үйлдлүүд нь түүний хажууд байсан бүхнийг явахад нөлөөлсөн. 

Олон удаа эмнэлэгт хандахыг гуйсан ч гэсэн үүнээс болж хоорондоо хэрүүл үүсдэг байсан хэмээн мэдээлж байжээ. 

Үүнийг Макаулай Галкин өөрөө няцааж байгаа хэдий ч түүний үйлдэл, гадна төрх нь энэ мэдээлэл үнэн гэдгийг нотлоод байгаа юм.

Макаулай Галкины экс найз бүсгуй “Oprah” шоуны уеэр түүний үнэнг ярив

Хөтлөгч Опра “Oprah” шоуны үеэр жүжигчин Мила Кунисаас Макаулай Галкинаас яагаад салсан вэ гэж асуужээ. 

Тэрбээр нулимсаа нууж чадалгүй би түүнд маш хайртай, насан туршдаа хайрласаар байх болно. 

Тэгэхдээ тэр надтай бүхэл бүтэн найман жил хамт амьдрахдаа ихэнхи хугацаагаа сархад хүртэх зэрэг муухай зүйлст зарцуулдаг байсан гэж жүжигчин бүсгүй маань “Оргаһ” шоуны үеэр хэлсэн байна. 

Та түүнтэй дахиад ниийлэх үү гэхэд “Энэ муухай дурсамж минь одоо хүртэл намайг зовоож шаналгадаг. 

Тиймээс хэзээ ч үгүй”хэмээн хариулсан байна.

Он гарснаар анх удаа хэвлэлд ярилцлага өглөө

Өнгөрсөн ням гарагт Америкийн “National news” шар хэвлэлд ярилцлага өгсөн байна.

Тэрээр нэвтрүүлэг эхлэхэд сэтгүүлчид хандан би таны гуравхан асуултанд хариулна. “Түүнээс олон асуулт асуувал гараад явж мэднэ шүү” хэмээн хэлээд нэвтрүүлэг эхлэхийг хүссэн байна.

Та олон жил хүнээс нуугдаж амьдрах хэр хэцүү байв. 

Миний мэдэхээр сүүлийн найман жил таниас ярилцлага авсан хүн байхгүй байгаа юм байна?

-Зарим нэгэн хэвлэл мэдээллээр намайг үхсэн гэж бичдэг болжээ. 

Тэгээд бүүр гэрийн минь урд олон цэцэгбайрлуулсан байна лээ.

Гэтэл би амьд байхад чинь яагаад ингээд байгаа юм бол гэж бодсоны эцэст танайд хандсан юм.

-Та аавынхаа тухай яриач. 

Таны ард дандаа аав чинь байдаг байсан. Одоо?


-Манай аав гэр бүлдээ хайртай, гэр бүлээ хамгаалдаг хүн байсан. 

Нөгөө талаараа гэр бүлийг маань дотор гаднаас нь тастсан хүйтэн цустай дурак хэмээн аавынхаа тухай ярьсан юм. 

Би 15 насныхаа төрсөн өдрөө тэмдэглэн, буудлын өрөөгөө найзуудтайгаа заваартуулсанаа санаж байна.

Гэтэл өглөө аав орж ирээд намайг орноос маш хүчтэй өшиглөж унагаасан. 

Найзуудын минь хажууд надад гар хүрч чадаагүй, зүгээр тэднээс ичсэн учир. 

Харин тэд нарыг үүдэнд жагсаан зогсоож байгаад бүгдэд нь 20 ам.доллар атгуулаад дахиад битгий уулзаарай гээд буудлаас гаргасан. 

Гомдмоор нь найзууд минь бүгд мөнгийг нь аваад үгэнд нь орсон. 

Аав их цохих дуртай. 

Аав ээжийг их зовоодог байсныг нь санаж байна.

Кино наадам болгоны өмнө улаан хивсний ёслолд аав ихэвчлэн намайг хүргэж өгдөг байсан. 

Машинаас гарах гэхэд үргэлж нэг үгээ хэлнэ “Алдаа гаргавал мэднэ биз” гээд гардаг байсан. 

14 настайдаа би өдий хүртэл тэр 2-ыг гэрлэлтээ батлуулаагүй байсныг мэдсэн сонин шүү.

Миний олж ирсэн мөнгийг тэд хэн нь авахаа надаас асуухгүйгээр хоорондоо шүүхдэлцэж байсан. 

Би нэг өдөр “Аль Пачиногийн” тоглосон “Өмгөөлөгч залуу” гэдэг кино үзэж байсан юм. 

Тэгэхэд кинонд гардаг Янни гэх есөн настай хүү өөрийн олж ирсэн 200 ам.доллараа гэрийхэндээ өгөхгүйн тулд мужийнхаа шүүхэд хандаж байгаа талаар гардаг. 

Би тэгээд л шүүхэд хандвал зүгээр юм байна гэж бодсон.

Одоо над шиг галзуу юм хийсэн хүүхэд байхгүй дээ. 

Кинон дээрх үйл явдал миний амьдралд тохиолдсон. 

Би үүний дараа оддын замаар явж болох байсан. 

Гэхдээ энэ миний сонголт биш. 

Тиймээс зүгээр л хаясан.

-Гэвч бодит амьдрал дээр та амлалтандаа хүрээгүй. 

Бусдаас нугдмал амьдралаар амьдарч байхдаа 17 нас хүрэлгүй Калкинтай гэрлэн олны анхааралд өртөж эхэлсэн. 

Үүнийг ашиглаж 2000онд Холливиудын ертөнцөд дахин хөл тавьж хүёр уран сайхны кинонд дүрээ бүтээсэн.

Энэ амлалтаа зөрчиж байгаа юм биш үү?

-Би мэдэхгүй байна. 

Хэмээн нэвтрүүлэг өндөрлөсөн байна.



Холбоотой мэдээ