З. Отгонсүрэн: Аавыгаа эмнэлэгээс гаргаад аваач гэтэл би халдвар авчихвал яахав гэнээ тэр л үед би уйлсан

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-07-18 13:04:23

Миний болон хамт олоний маань хувьд амаргүй бас тэсвэр хатуужил шаардсан уртаас урт 21 хоног өнгөрлөө. 

Нэг л өглөө сэрэх үед ажилдаг ахмадын асрамжийн газар маань улаан бүс гээч нь болсон байлаа. 

Тэд маань өвчин зовиур өөртөө юу болж байгааг илэрхийлэж чадахгүй хэлж ярьж чадахгүй учир хийж буй үйлдэл нүдний харц бүхий л зүйлийг нь цаг минут тутамд ажиглаж харах шаардлагтай байдаг юм. 

Өвөө нар минь тэсээд гарсан .

Би нь 24 цагаас зарим үед 3 цагт нүдний хор гаргаж байлаа. 

Эхний 4 хоног хамгийн хүнд байсан энэ үед би битүү хувцастай 24 цаг болж байсан үе бий үзлэг хийх тариа хийх бүхий л ажилаа өөрөө амжуулах ёстой байсан сүүлдээ өмсөж байгаа хувцас маань төвөгтэй санагдаж сэтгэл зүйгээ бэлдэж аваад шууд эмнэлгийн хувцасны гадуур цэнхэр халаад өмсөөд ордог болсон . 

Тэгээд л хамгийн уртаас урт өдрүүд эхэлсэн юм .

Нэг ч хүнийг нэмж өвтгөхгүй юмсан нэг хүнийг амь насыг аврах юмсан гэсэн хүсэл минь байсан болохоор даваад гарсан байхаа. 

Бусдын төлөө цохилох зүрхтэй болохоор Өөртөө хүсээгүй сайханыг өрөөлд хүсэх сэтгэлийн тэнхээтэй хүн гэж өөрийгөө боддог. 

Хэн нэгний хэлэх үг хаяа сэтгэлийг минь гонсойлгож байсан.

Хүнд хүнээ эмнэлэгт шилжүүлээд 10 хоноод гарах мөчид хүүг нь гаргаад өгөөч гэж залгав тэгсэн би халдвар авчихвал яахав гэнээ тэнгэр минь тэр л үед тэнгэр нэргэх шиг болсон тиймээ тэр үед би уйлсан .


Дараа нь би дахиад л уйлсан бас л нэг өвөөгийн эгч рүү нь залгалаа ковидын халдвар авсан гэж хэлээд биеийн байдал хүнд эмнэлэгт байгаа гэж хэлсэн тэгсэн янз бүрийн юм болох юм бол хэлээрэй гэнээ хэсэг байж байгаа утас дугарлаа авч чадсангүй ажил ихтэй орой нь амс хийх завтай болоод залгалаа. 

Тэнгэр минь нөгөө өвөөгийн ар гэр нь алтан хайрцаг савыг нь нээлгэх үү гэнээ бас гаргах зүг чигийг нь сонгох уу гэнэ тэр үед бас л би уйлсан бас шантарсан. 

Тэр өвөө маань тэсээд гараад ирсэн байна.

Дараагийн өдөр хэлсэн бас нэг өвөөгийн дүү нь залгав хаанаас халдвар авсан юм гэнэ яагаад өвдсөн юм хэн халдаасан юм гээд олон олон асуултаар намайг булж байлаа тэгээд учир зүггүй уйлж гарав сүүлдээ тэтгэвэр тэтгэмж нь хэнд юунд зарцуулагдаж байгаан гээл бөөн асуултаар намайг булж орхив тэгсэнээ шөнө өдөргүй ахтайгаа ярих гэж согтуу залгаж загниж байв тэр үед бас л би уйлсан.


Дараа нь би бас л нэг өвөөгийн дүү залгав ямар учираас хаанаас халдвар авсан талаар асууж бас л сонин юм асууж байв би тайлбар өгөв. 

Өвөө нар маань нэг нэгээр хүндэрч маш хэцүү өдөрүүд үргэлжилж байлаа сүүлдээ эмнэлэгт шийлжүүлэх гэж бөөн юм болж олон олон утас дамжин залгаж сүүлдээ танил тал найз нөхөд залгаагүй газар үлдсэнгүй арай гэж эмнэлэгт шилжүүлж дараагийн хүн нь дахиад л амьсгалын дутагдалд орж дараагийн эмнэлэгээ хайж эхлэх ажилд орно.

Энэ байдалтай 14 хоног өнгөрч эмнэлэг явсан бүхнээ биеийн байдалыг нь асууж залгаж юу хэрэгтэй байна гэж өдөр сараа ч мартаж байгаа юм чинь дараа нь хэнийг яахаа хэнтэй яаж ярихаа мэддэг болов.

Тэгсэн ээжийн минь төрсөн өдөр болж коронааас болоод ээжтэйгээ уулзаагүй ямар их удсанаа бодоод бас л уйлав дараагийн удаа хүүхдүүдээ санаж бас л уйлав.


Одоо харин инээхтэйгээ болоод бичээд бас бодоод сууж байна. 

Энэ хүртэл тусалж дэмжсэн итгэл урам хайралсан бүх хүмүүст баярлалаа. 

Жич үргэлж намайг дэмжиж сэтгэлийн дэм өгч өвчтэй өвөө нарын минь эм тариа хоол хүнс бас эмнлэгээс гарах эмнэлэгт хэрэгтэй бүхий л зүйлийг минь болгож өгч байсан найдвартай ар тал минь байсанд баярлалаа хань минь чамдаа Erdenetogs Ochoo Хэзээ ч ямар ч үед тусалмж хүссэн татгалзахгүй туслаж зөвөлгөө өгч байсан Ариунцэцэг Э.Өлзийсайхан Батаа найз даа баярлалаа.

Үргэлж үнэтэй зөвөлгөө өгч өөрийнхөө чадах бүхэнээр туслаж байсан Khaibar Tulyeubai дүүд баярлалаа

Ганцаараа энэ бүхнийг амжуулсан уу гэвэл үгүй дээ 2 асрагч дүү маань нэг нь өөрөө халдвар авсан ч ажилаа хийж өвдсөн өвөө нартай тусгааралсан хэсэгт байрлаж эм өгөх хувцас угаах угаага цэвэрэлгээ бүхий ажлийг амжуулж байсан Davaanaran Davaa дүүд баярлалаа.

Бусад эрүүл хүмүүст хоол хийх угаалга цэвэрэлгээ эм өгөх гээд бүхий ажлийг амжуулж байсан Altanshagai Shagai дүүд баярлалаа энэ хүртэл хоол хүнс бүхий л зүйлээр хангаж, хоол хийж угаалга цэвэрлгээг хийж байсан монгол хүний төлөө монгол хүнээс илүү цохихлох зүрхтэй байсан дарга нартаа баярлалаа

Өөрөө ирж чадахгүй нялх хүүхэдтэй үргэлж сэтгэл зүрхээрээ хамт байсан Urantuul Tuul найз даа баярлалаа.

Өөрөө өвдсөн ч үргэлж санаа зовж бусад хүмүүсийн ар гэртээ нь холбоо барьж санаа тавьж байсан Bathuu Mongon Tsetseg хамтрагчдаа найз даа баярлалаа бидний хамтын хүч юм шүү

Эцэст надад инээх өдөр ирдэг л юм байна.

Эмнэлэгт байгаа 4 өвөө маань эрүүл саруул болоод ирэх өдрийг хүлээж сууна.

Эцэст нь хэлхэд энэ миний тангараг байсан учир яадарч байна гэж ялархах эрх надад байсангүй.

Гэсэн ч эмч эмнэлгийн мэрэгжилтэн хүн юмаа.

Архаг суурь өвчтэй хүмүүс их хүндэрч байгаа учир та ч бас хайртай гэр бүлээ хамгаалж хичээх хэрэгтэй.

Бас витамин с , д уугаад эдэгдэг ханиад биш тахал юм шүү.

Туул тосгоны эмнэлэг, Энэрэл эмнэлэг, Худ нэгдсэн эмнэлэг, Схд нэгдсэн эмнэлэг, Бзд нэгдсэн эмнэлэг Худ 6-р хорооны өэмтЯармагын 300 oртой эмнэлгийн хамт олонд гүн талархал илэрхийлж байна.

Өө бас эргэлтээр ирж амтай торт авчирч өгсөн найз нартаа баярлалаа Munkhzul DorjgotovMaagii MandahEegii NaraaBatzorigt Batchuluun Хайртай шүү та нартаа үргэлж хамт байдагт. 

Хамгаас эрхэм хайртай гэр бүлийнхэндээ баярлалаа. 

Аан бас сүүлийн үед юм бол уйлах гээд байдаг болчихлоо. 

Баярлаж уйлна, Гомдож уйлна.


Хөгширч байгаан байхдаа золиг чинь одоо бүр хүмүүсийн бичсэн сэтгэгдэл уншиж уйлна.

Эцэст энэ бүхийг бичих дээ өөрийгөө магтуулах гэж биш эрүүл мэндийн салбарыг битгий хэмлээд байгаачээ гэж хүсэж байна. 

Энэ хугацаанд 4 кг туржээ.

Эх сурвалж: Отгонсүрэн Зэвэгээ нүүр хуудас

Холбоотой мэдээ