Тайланд – Эмнэлгүүдийн ачаалал хэтэрсэн тул ковидын өвчтнүүдийг тусгаарлах асарт байрлуулж байна

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-07-22 07:42:52



Саяхан корона вирусын Дельта төрөл өргөн тархсаны дараа Бангкокийн дахь эмнэлгүүдийн ачааллыг бууруулах зорилгоор Тайландын эрх баригчид хөнгөн болон шинж тэмдэггүй байгаа өвчтнүүдийг гэртээ эсвэл тусгаарлах асарт байрлахыг зөвлөөд байна. 

Хөнгөн туссан өвчтний гэр бүл болон бусдад халдаахгүй байх зорилгоор Бангкокын 20 гаруй бүст эдгээр тусгаарлах асрыг барьсан бөгөөд ковидын анхан шатны эмчилгээ хийгдэж хэрвээ хүндэрсэн тохиолдолд эмнэлэг рүү шилжүүлэхээр зохицуулсан байна.

Ярилцлага: 

Чаовалит – хамгаалагч

Шинж тэмдэггүй олон тохиолдол байгаа тул халдвар авсан иргэдийг гэр бүлээс нь тусгаарлах зорилгоор дгээр асрыг барьсан. 

Энэ нь гэр бүлийн хүрээнд халдварын тархалтыг бууруулах зорилготой юм. 

Асвин Куанванг - Хотын захирагч 

Цар тахлын улмаас  халдвар авсан иргэд эмнэлгийн орон дээр хэвтэж чадахгүй байна. 

Эмнэлэг нь ковидын өвчтнөөр дүүрэн бөгөөд шинэ тохиолдлыг авах хүчин чадал байхгүй болсон.

Суксан Киттисопакорн – Эмнэлгийн үйлчилгээний газрын дарга

Делта төрөл нь маш амархан халдварладаг бөгөөд илүү хүнд шинж тэмдэгтэй байж уушигны хатгалгаа болоход их хурдан байна. 

Корона вирусын бусад төрлөөс илүү аюултай гэж дүгнэгдэж байгаа. 

Үүнээс болон Бангкокт халдвар хурдан тархаж маш олон хүмүүс зэрэг өвдөж байна. 

Чирак Коханоат – Барилга хөгжлийн газрын дарга

Энэхүү төсөл нь Бангкокт аль болох богино хугацаанд эрчимт эмчилгээний тасгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилготой юм. 

Бид энэ бэрхшээлтэй хоёр долоо хоногийн өмнө л тулгарсан. 

Ковидын цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч, хүнд халдвар авсан олон өвчтөнтэй болсон тул эмнэлэгт байгаа эрчимт эмчилгээний орны багтаамж үүнийг шийдвэрлэхэд хангалтгүй байна.

Эх сурвалж:

А24 мэдээний агентлаг




Холбоотой мэдээ