Хөвсгөл нуур орчмын 30 тонн хог хаягдлыг байгаль хамгаалагчид цэвэрлэжээ

Байгаль орчин
khiimori.co@gmail.com
2021-08-10 12:56:03

Бүх нийтийн амралтын тав хоногт Хөвсгөл нуур орчимд 30 тонн хог хаягдлыг аялагч, амрагчид үлдээгээд буцсаныг байгаль хамгаалагчид тээвэрлэн, зайлуулсан байна. 

Урсгал усанд сүү дусаадаггүй, үлдээх буйраа цэвэрлээд буцдаг уламжлалтай бид өнөө цагт байгаль орчин, ундны усны эх үүсвэрээ хамгаалахад онцгой анхаарах цаг болсон гэж Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Хүслийн хад орчмыг бохирдлоос сэргийлэх, аялагч, амрагчдын ая тух, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аймгийн удирдлагууд хамтран ажиллаж байна.


Холбоотой мэдээ