Монгол улсад орж ирсэн корона вирусийн дельта хувилбар
Ковид-19Корона вирусийн дельта хувилбар нь альфа болон бетта хувилбарын мутацлагдсан хэлбэр юм.
Энэ нь өмнөх бетта хувилбартай харьцуулахад 60 хувиар илүү хурдан тархаж байгаа нь тогтоогдсон.
Манай улсын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард Энэтхэгээс Монгол улсад ирсэн таван иргэнээс дельта хувилбар илэрч байсан нь анхны тохиолдол юм.
Үүнээс хойш энэ хувилбар иргэдийн дунд тархсаар байгааг халдвар авсан иргэдийн шинж тэмдгээс харж болно.
Одоогийн байдлаар Монгол улс 70 гаруй сорьцыг Японы Халдварт Өвчин Судлалын хүрээлэн рүү явуулсан.
Оны өмнөхөн ихэвчлэн Англи улсаас гаралтай альфавариант их явагдаж байна гэж ярьж байсан.
Сүүлийн 2-3 сард дельта тархалт дэлхий нийтээр эрчимтэй тархаж байна. Хамгийн анх IV болон V сард Энэтхэг улсад бүртгэгдэж томоохон давлагаа үүсгэсэн.
Ялангуяа сүүлийн V, VI сард Европын болон АНУ-ын орнуудын хүн амын дунд коронавирусийн халдварыг үүсгэж байгаа гол шалтгаан нь дельтавирус байгаа нь тогтоогдсон.
Дельта вариант нь мутацид орсон таван хувилбар дундаас халдварлах чадвар болон хүндрэх, эмнэлэгт хэвтэх эрсдэлээрээ хамгийн өндөр байгаа.
Тухайлбал альфа вариантаар үүсгэгдсэн халдвараас халдварлах чадвараараа 60 хувиар илүү байна.
Дельта нь альфа вирусийг бодвол илүү хурдан тархаж хүний бие эрхтэн өвчлүүлдэг гэсэн мэдээлэлтэй байна. Бас айдастай байна.
Өөрийгөө илүү их хамгаалж, илүү их гараа ариутгах угааж, дархлаагаа дэмжих хоол хүнс сайн идэж байгаа.
Миний хувьд корона вирусын альфа хувилбараар өвчилсөн болохоор дахин халдвар авахаас сэргийлж байна.
Дельта вирус нь монголд орж ирчихсэн гэж сонссон.
Энэ нь Уханьд гарсан анхны ковидын халдвараас халдварлах чадвар сайтай
гэж бодож байна.
Яагаад гэвэл анхны халдвар нь амьтнаас хүнд халдварласан болохоор хүний биеийг гэмтээх чалвар нь бага байсан бол хүнээс хүнд халдварлагдаж явсаар халдварлах болон хүний эд эрхтэн гэмтээх чадвар нь илүү болсон.
Дельта вирусээр өвдсөн хүмүүс маш хүнд өвдөж байгаа гэж сонссон.
Тийм болохоор вирусын халдвар авахаас сэргийлж дэглэмээ сайн барьж байгаа.
Эх сурвалж:
А24 мэдээний агентлаг