Дураараа мөнгө хэвлэж тараадаг Америк өөрийнхөө хямралыг бусдад үүрүүлэх гэж байна

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2021-08-16 21:43:37

Дураараа мөнгө хэвлэж тараадаг Америк өөрийнхөө хямралыг бусдад үүрүүлэх гэж байна

Хятадын гурван зөвлөх байгууллага саяхан хамтаар Америкийн цар тахалтай тэмцсэн үнэн байдал гэх тайлан нийтэлж,

Америкийн засгийн газрын цар тахалтай тэмцсэн арга хэмжээ ялагдаж, Америкийн холбооны бэлтгэл нөөцийн сан дур зоргоороо мөнгө хэвлэн тарааж, хямралыг намжаах гэж бүдүүлэг аргаар оролджээ.

Мөнгө хэвлэж тараасан хэмжээгээрээ дэлхийд аль ч орон Америкийг хүрэхгүй. Америк зах зээлд тоогүй олон мөнгө хэвлэн тараасан тул түүний сөрөг үр дагавар дэлхийн ард түмнийг хохироож байна.

Хэсэг хугацааны турш Америкийн холбооны бэлтгэлийн сан хэрээс хэтрүүлэн мөнгө хэвлэн тараасан юм. 

Америкийн засгийн газар болон конгресс бас маш олон арга хэмжээ авч урд хожид хэдэн их ам.долларын мөнгө тараасан. 

Богино хугацаанд эдгээр арга хэмжээ нь зах зээлийг тодорхой хэмжээгээр тогтворжуулсан боловч түүний сөрөг үр дагаврыг дэлхийн олон орон хамтаар амсаж байна.

Өнөө Америк дэлхий дахинд инфляцын өсөлтийг экспортолж байна. 

Ам.доллар их хэмжээгээр гүйлгээнд орсон нь дэлхийн нэрийн барааны үнийг өсгөх гол хөдөлгүүр болж, цөөн бус орны аж ахуйн нэгжүүд болон иргэдийн амьжиргаанд дарамт үзүүлж байна. 

Ам.доллар дур зоргоороо хэвлэж таарсан нь түүний үнийг унагаж, улмаар Ам.долараар тооцоо хийдэг нэрийн барааны үнэ өсөж байна.

Дэлхийн нэрийн барааны үнэ өссөн нь олон орны үйлдвэрийн үнийн үзүүлэлтийг өсгөж, өөрийн өртгийг нь нэмэгдүүлж ашиг орлогогүй болгож байна.

Эх сурвалжаас үзвэл, энэ он гарснаас нааш Ливаны гурилын үнэ өнгөрсөн оноос 219% өсөж, Мексикийн эрдэнэ шишийн үнэ 60% өсөж, дэлхийн олон орны ард түмний хүнсний зүйлийн үнэ тэнгэрт хадаж байна.

Үүний зэрэгцээ дэлхийн гол нөөцийн валютын хувьд ам.доллар бусад орнуудад их хэмжээгээр гүйлгээнд орсноор олон орны хөрөнгийн захад асар их тогтворгүй хүчин зүйл авчирч, олон улсын банк санхүүгийн захыг донсолгож байна. 

Олон улсын валютын сан өнгөрсөн сард инфляц маш өндөр байгаа нь Америкийн холбооны нөөц бэлтгэлийн сан болон бусад хөгжингүй орнуудын төв банкны мөнгөний бодлогын хэтийн төлөвийг муутгаж байна гэж сэрэмжлүүлж байсан юм.

Өдгөө дэлхийн олон орны ард түмэн цар тахлын зовлонг ханатал амсаж байна.

Харин Америк дур зоргоороо мөнгө хэвлэж тарааж буй нь дэлхийн олон орны эдийн засаг нийгэмд маш их дарамт өгч, дэлхийн эдийн засгийн аюулгүй байдлыг нэн их эрсдэлд учруулж байна. 

Америкийн энэ үйлдэл нь дэлхий нийтийн толгойн өвчин болж байна. 

Америк илүү хариуцлагатай мөнгөний бодлого хэрэгжүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хувь нэмэр оруулах ёстойгоос биш гүн ангал уруу түлхэх ёсгүй юм.



Холбоотой мэдээ