Вакцинд хамрагдсан хүмүүсийн дунд сугалаа зохион байгуулна

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-08-18 22:02:16

Халдварын тоо  буурахгүй байгаа ОХУ дотоодын үйлдвэрлэлийн дөрвөн ч вакцинтай болсон ч иргэд вакцинд хамрагдахаар төдийлөн яарахгүй байгаа юм. 

Тиймээс иргэдийн идэвхийг дээшлүүлэх үүднээс сугалаа зохион байгуулахаар болжээ. 

Регнум агентлагийн мэдээлснээр, коронавирусийн вакцинд хамрагдсан хүмүүсийн дунд нэг удаагийн хонжвор нь 100 мянган рубль(монгол мөнгөөр 3,5 сая төгрөг) байх сугалааг намар зохион байгуулахаар болжээ. Сугалаа есдүгээр сарын нэгнээс 12 дугаар сарын нэгнийг хүртэл явагдах юм байна. 

Вакцинд хамрагдсан хүмүүсийн улсын бүртгэл дэх дугаарыг үндэслэн сугалаанд оролцуулах бөгөөд нийтдээ 18-аас дээш насны 1000 ялагчийг тодруулж, тус бүр 100 мянган рублийн хонжвор олгох гэнэ. 

Холбоотой мэдээ