Баруун аймгууд руу зорчиход аюултай байдал үүсээд байна

Байгаль орчин
khiimori.co@gmail.com
2021-08-22 00:23:48

Цаг уурын байгууллагаас мэдээлж буйгаар өнгөрсөн шөнө Хөвсгөл, Булганы нутгаар, маргааш Хөвсгөлийн өмнөд, Архангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо орлоо.

Тиймээс малчид, тээвэрчид болон аяллаар яваа иргэд, тариаланчид, хадланчдыг цаг агаарын үзэгдлээс сэрэмжлүүлж байна. 

8 дугаар 22-нд төвийн аймгуудын нутгаар, 23-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр усархаг үргэлжилсэн хүйтэн бороо орж, нутгийн баруун хагаст салхитай байхыг анхааруулж байна.

Өнөөдөр нийслэлээс баруун аймгуудын чиглэлд хүчтэй аадар бороо орж автозамаар зорчиход аюултай, хүндрэлтэй байдал үүсээд байгааг ТЦА-наас анхааруулж байна. 

Тодруулбал, Төв аймгийн Лүн сумын орчим төв зам усанд автаад байна. 


Усархаг борооны улмаас Лүн-Дашинчилэн-Батцэнгэл чиглэлийн замын зарим хэсэг эвдэрчээ!!!

Улсын хэмжээнд сүүлийн өдрүүдэд их хэмжээний усархаг бороо үргэлжлэн орж байна.

Үүний улмаас олон улс, улсын чанартай авто зам, тэр дундаа А27 Лүн-Дашинчилэн-Батцэнгэл чиглэлд их хэмжээний үер бууж авто зам сэтэрч, замын хөвөө усанд угаагдаж, их, бага хэмжээний эвдрэл үүсжээ.

Цаг агаарын аюулт үзэгдэл, борооны үерийн гамшгаас хамгаалах үүднээс нийт ард иргэдийг Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу, мөн орон нутгаас Улаанбаатар хот руу онцын шаардлагагүй бол хөдөлгөөнд оролцохгүй байхыг сэрэмжлүүлэн анхааруулж байна.

Яг одоо Шуурхай ажлын хэсэг холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байгаа болно хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.


Холбоотой мэдээ