Секс хүүхэлдэй үйлдвэрлэдэг компаниуд Хятадын жендэрийн тэнцвэргүй байдлаас ихээхэн ашиг олдог
Эдийн ЗасагЖуншань хотын Шишань аж үйлдвэрийн бүс дэх үйлдвэр нь тухайн газрынхаа ногоон байгууламжийн дунд “бусдаас тасарч” эхэлсэн аж.
Учир нь, тус үйлдвэрийн нэрийн бүтээгдэхүүн Дэлхийн секс-шопуудад тун ч эрэлт ихтэй болоод байна.
“WM Doll” бол Хятадын секс-хүүхэлдэй үйлдвэрлэдгээрээ тэргүүлдэг бөгөөд сар бүр 1,5-2 мянган ширхэг хүүхэлдэй үйлдвэрлэж, 80 хувийг нь экспортолдог гэсэн тооцоо бий.
Тус үйлдвэрийн эзэн, гүйцэтгэх захирал Лю Жянся Хонконгийн “Apple Daily” сонинд өгсөн ярилцлагадаа, анх нөхөртэйгээ хамтран манекен үйлдвэрлэх ажлыг арван жилийн өмнөөс эхлүүлж, дараа нь үйлчлүүлэгчдийн санал хүсэлтээр секс-хүүхэлдэй үйлдвэрлэх болсон гэжээ.
Тус үйлдвэр одоогоор 260 өөр царай төрхтэй, 11 төрлийн бие галбиртай секс-хүүхэлдэй үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг аж.
Секс-хүүхэлдэйн нэгжийн үнэ нь 889-1779 америк доллар. Компанийн хамгийн сүүлийн загвар бол биеийн температур нь яг л хүнийхтэй адил 37°C секс-хүүхэлдэй бөгөөд энэ нь эрчүүдийг үнэхээр “төөрөгдөлд оруулж” эхэлсэн гэнэ.
Хүйсийн тэнцвэргүй байдлын улмаас секс-хүүхэлдэй нь одоогийн байдлаар Хятадад хамгийн тренд, эрэлттэй, тэр хэрээрээ борлуулалт ихтэй бараагаар тодроод байна.
Мөн, Ли Иньхэ хэлэхдээ, секс-хүүхэлдэй бол хиймэл оюун ухааны эрин үеийн орчин үеийн шинэлэг зүйл төдийгүй ДОХ-ын халдвар зэрэг БЗХӨ давамгайлсан эрин зуунд хамгийн аюулгүй бөгөөд цэвэр хэрэглээ гэж тодотгов.
Мэдлэгт суурилсан нийгэмд хангалтгүй байдлаасаа болж хот суурин газар руу нүүх боломжгүй хөдөө орон нутагт үлдсэн хятад эрчүүдийн асуудал тус улсад олон жилийн турш хамгийн тулгамдсан нийгмийн асуудал болсоор ирсэн. Тэд хөдөө ажиллахаар үлдсэн бөгөөд тэдэнтэй гэрлэх хосыг олно гэдэг үнэхээр хэцүү болсон. Охид, эмэгтэйчүүдийн бараг дийлэнх олонхи нь хот суурин газрыг барааддагтай холбоотой. Үүнтэй уялдаад, гоонь эр хятад эрчүүд ихэвчлэн хүний наймааны бүлэглэлээр дамжуулан Вьетнам, Камбож зэрэг Зүүн өмнөд Азийн улс орнуудаас “сүйт бүсгүй худалдаж авах” хууль бус ажиллагааны хамтрагч болдог ч тал бий.
Эх сурвалж:
mixednews