Гааль дээр бараа гацаж, хомстол үүсч барилгын материалын үнэ тэнгэрт хадаж байна
Эдийн ЗасагХилийн хориг, бараа материалын татан авалтын саатлаас үүдэн хиймэл хомстол үүсэж, улмаар бараа материалын үнэ хоёр дахин өсөөд байна.
Ченжүүд болон иргэдийн хэлж буйгаар барилгын материалын үнэ өнгөрөгч долдугаар сараас эхлэн эрчтэй нэмэгдсэн гэх бөгөөд эрэлт их, нөөц хомс буйгаас шалтгаалсан хэмээн тайлбарлаж байна.
Иргэдийн сэтгэгдэл:
Б.Эрдэнэбаяр:
Ерөнхийдөө барилгын материалын үнэ нэмэгдсэн байна.
Би өнгөрсөн дөрөвдүгээр сард гал тогооны тавилга хийхээр ДСП хавтан хийхэд, нэг хавтан 60.000 төгрөг байсан.
Өчигдөр ирээд авах гэтэл 75.000 болсон байна.
Үнээ яагаад ингэж нэмэв гээд худалдагч нараас асуухад “тээврийн үнэ нэмэгдсэн, хил гааль дээр бараа материалууд гацсан” гэх тайлбар хэлж байсан.
Жижиг бараа материал дээр үнэ харьцангуй гайгүй байгаа бол том оврын бараанд анзаарагдахуйц мэдэгдэж байсан”
Д.Жаргал:
Манайхны тээврийн зардал үнэ нэмэгдэхэд нөлөөлж байна. БНХАУ-даа барааны үнэ нэмэгдээгүй байгаа.
Вальютын үнийн хөөрөгдөл, тээврийн зардлаас болж барилгын материалын үнэ нэмэгдсэн болов уу.
Хэсэг бүлэг хүмүүсийн амбицаас нийт Монголчуудын халаас хоосроод байгаа юм болов уу даа.
Б.Чулуунбаатар:
Би барилгын материалын үнэ судлаад явахад арай л дэндүү үнэтэй болчихсон байна. Хүмүүсийн ярьж байгаагаар үнэтэй л гээд байсан өөрөө яваад үзсэн үнэхээр үнээ нэмжээ.
Вакум цонх гэхэд үнэ нь нэг нугарсан байна.
Өнгөрсөн жил м2 нь 120.000 байсан бол одоо 270.000 болсон байх жишээтэй.
Буулгах арга байдаг юм болов уу сайн мэдэхгүй юм.
Эх сурвалж:
А24 мэдээний агентлаг