Вакцины III тун нас баралтаас 92 хувь хамгаална

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-09-04 02:24:26

Эрдэмтэн судлаачдын тооцооллоор Covid-19 энэ сарын дундаас хойш оргил үедээ хүрч, цаашид буурах хандлагатай байна. Одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 70 гаруй хувь нь биеийн байдал хөнгөн бөгөөд хүндрэл ерөнхийдөө багасчээ.

Улсын хэмжээнд зорилтот бүлгийн 70 гаруй хувь нь вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан тул нас баралт буурах хандлага ажиглагдаж байгаа аж. Өдгөө бүртгэгдэж буй нийт халдварын 20 орчим хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байгаа ч вакцинжуулалтын үр дүнд 12-17 насны хүүхдүүдийн өвчлөл буурчээ.

ЭМЯ-ын дэргэдэх Эрдэмтдийн багийн хийсэн судалгаагаар вакцины III тун нас баралтаас 92 хувь хамгаалахын зэрэгцээ 7-14 хоногт эсрэг биет дөрөв дахин өссөн үр дүн үзүүлжээ. Тиймээс хүн амыг яаралтай III тунд хамруулах шаардлагатай байгааг Эрдэмтдийн багийн нарийн бичиг О.Батбаяр хэллээ. Өнөөдрийн байдлаар 70 мянган иргэн III тунд хамрагдаад байна.

Холбоотой мэдээ