ЭМЯ: 9-р сарын 13-наас 18-аас дээш насныханд ГУРАВ ДАХЬ тунг хийж эхэлнэ

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-09-10 04:55:47

ЭМЯ-ны газрын дарга Д.Баярболд, Улсын хэмжээнд 9-р сарын 9-ний байдлаар 164.738 иргэн ковид-19-ийн гурав дахь тунд хамрагдаад байна. Есдүгээр сарын 13-наас эхлэн 18-аас дээш насныханд 3 дахь тунг Синафарм, Файзер вакцинаар хийхээр шийдвэрлэлээ. 

Есдүгээр сарын 13-22-ны хооронд томуугийн вакцинжуулалтыг хийх юм. Засгийн газраас 360600 хүн тун томуугийн вакциныг хүлээн авсан. Өмнө нь жилд 100 мянга гаруй вакцин авч, иргэдээ дархлаажуулдаг байсан

Өмнөх жилүүдэд 11-р сарын дундаас томуугийн дархлаажуулалт эхэлдэг байсан бол энэ жил 9-р сарын дундаас эхлэн хийх юм. 2021 оны намар томуугийн тархалт коронавирусийн тархалттай хавсран дэгдэх эрсдэл байгаа тул томуугийн дархлаажуулалтыг эрт эхлүүлж байна.Томуугийн дархлаажуулалтыг 2-11 насны хүүхдүүд болон 65-аас дээш насны иргэд, архаг суурь  өвчтэй иргэд болон жирэмсэн эхчүүдэд томуугийн вакцин хийнэ. Жирэмсний 14-36 долоо хоногтой жирэмсэн эхэд томуугийн вакцин хийж болно. Вакцин хоорондын зай 21 хоног байна гэлээ.

Холбоотой мэдээ