Дижитал хөрөнгөтөн болоход юу чухал вэ?

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2021-09-19 03:00:16

Сүүлийн хэдэн сар Монгол залуус криптовалют, койн, блокчэйн, арилжаа зэрэг сэдвээр тасралгүй, хаа сайгүй ярилцах болж.  DIGITAL NATION - 2021 Арга хэмжээний үеэр ч олны анхаарлыг татаж байгаа салбаруудын нэг нь крипто хөрөнгө арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг биржүүд болж байна. 

Иймээс энэхүү салбарын хөгжил, чиг хандлага манай улсад ямар байгаа, энэ салбарын хэрэглэгч болоход юу чухал болохыг сүүлийн үеийн зарим тоо, мэдээлэл дээр тулгуурлан онцлон хүргэж байна. 

Өнөөдөр Монголд 4 крипто хөрөнгийн бирж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд анхдагч Трейд 2017 онд байгуулагдсан бол хамгийн сүүлд 2021 оны 7 сард Койнхаб үйл ажиллагаагаа нээжээ. 


Койнхаб үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ өөрийн биржийн нэрийн CHB койн гаргаж нилээд шуугиан тарьж эхэлсэн. Биржийн арилжааны орлогын цэвэр дүнгийн 70%-ийг койн эзэмшигч нар бүгд хүртэх бөгөөд ердөө 2 сарын хугацаанд +400 сая төгрөгийн хуваарилагдах орлого төвлөрсөн гэж мэдэгдээд байгаа. 

Дэлхий дахинд криптовалютаар хийж буй нэг өдрийн арилжаа 300 гаруй тэрбум долларт хүрч байгаа гэсэн тооцоолол байна.

Өдөрт эргэлдэж буй энэ их хэмжээний хөрөнгөнөөс Монголчууд мөн ашиг хүртэх боломжтой бөгөөд гол нь крипто хөрөнгө арилжааны талаар ард иргэд маш сайн ойлголт, мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал юм.


Крипто хөрөнгө арилжааны биржид 

тавигдах шаардлага нэмэгдсээр байна

Крипто хөрөнгө арилжааны биржийн систем найдвартай, олон улсын арилжаанд шууд, зэрэг орох боломжтой байх, эх хэл дээрээ ашиглах боломжтой байх өөрөөр хэлбэл гадны бирж ашиглахад та маш олон нөхцөл, шаардлагыг сайн ойлгоогүй хүлээн зөвшөөрөх эрсдэлтэй байдаг гэдгийг анхаарах, дэлхийн ТОП койнуудыг худалдан авах, арилжих боломжтой байх, аливаа цахим халдлагаас хамгаалагдсан байх зэрэг шалгуур үзүүлэлтүүд нийтлэг тавигддаг ажээ. Манай улсын хувьд эдгээр шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа гэдгээр Койнхаб биржийг сүүлийн үед залуус ихээр сонгон үйлчлүүлж байгаа юм байна. 

Койнхаб нь олон улсын жишигт нийцсэн блокчэйн технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг харилцагчдад санал болгож, 2023 он гэхэд Төв Азидаа эхний гуравт бичигдэх крипто арилжааны бирж болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар бирж нь 60,000 хэрэглэгч, 4-5 тэрбум төгрөгийн өдрийн гүйлгээ хийгддэг болоод байгаа нь энэ салбарын хэрэглэгчдийн тоо өсөн нэмэгдсээр байгааг тодорхой харуулж байна. 

Хэрэглэгчдийн тоо асар хурдтай өсөн нэмэгдэж байгаа энэ зах зээлийг цаашид тодорхой зохицуулалттай, нэгдсэн бодлого, алсын хараатайгаар хөгжүүлж чадах аваас дэлхийн зах зээлээс Монголчууд бодитой үр ашиг хүртэх боломж нээлттэй байгаа санагдлаа. 


Холбоотой мэдээ