Ц.Нямдорж: Би 1990 оноос хойш улс төрд байна. Ийм олон хүндрэл хавсарсан үе тохиолдож байгаагүй

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2021-10-06 11:38:45

ЗГ-ын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. 
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, ЗГ-ын хуралдаанаар нийслэлийн түлшний хангамжтай холбоотой асуудал хэлэлцсэн. Ковидын нөхцөл байдал, бензиний гэх мэс асуудал үүссэн. Энэ нь өөрөө улстөрийн хурцадмал үед бий болж байгаа учир үүнийг дагасан таагүй үйлдлүүд гарч байгаа шинжтэй. Ковидын нөхцөл зөвхөн Монголд биш, дэлхий нийтэд амаргүй байна. Жаахан намдаж байгаад намрын ханиадтэй зэрэгцээд өвчлөл, нас баралт ихсэх хандлагатай боллоо. ЗГ, УОК, ЭМЯ холбогдох албаныхан чадан ядан ажиллаж байна.

Ковидын дараах эдийн засгийн байдал гэж том асуудал гарч байна. Үүнээс гадна Орос, Хятад, Америк зэрэг их гүрнүүдийн ил далд тэмцлийн нөлөөгөөр үнэ өсөж байна. АНУ-аас 2000 ам.доллараар ирдэг байсан ачаа 10 мянган долларт хүрсэн. Хятадад дотоодын тээвэрлэлт 2-3 дахин өссөн. Сүүлийн өдрүүдэд Европт 600 доллар байсан 1000 шоо метр газын үнэ 15-хан хоногт 1280 ам.доллар болж, хоёр дахин өслөө. Ерөнхий том зургаар нь харахад ковидын нөлөөллөөс болж гадаад ертөнцөд эдийн засгийн хүндрэлийн хаялгыг Монгол Улс дайрч гарч болж байгааг ний нуугүй хэлье гэж бодлоо.  Шатахууны хомсдол, тасалдал үүслээ. Үүнтэй холбоотой холбогдох сайд нарт хариуцлага тооцох уу?

-Би дэлхий нийтийн нөхцөл байдлыг дээр товч дурдлаа. 2021 оны 4-р сараас хойш хойд хөрш гадагшаа бензин гаргахгүй гэсэн мэдэгдэл хийсэн.  Наймдугаар сараас асуудал үүссэн. Зохицуулалт хийсэн. Зохицуулалтын ажил үргэлжилж байна. Шатахуунтай холбоотой хүндрэлээс ойрын өдрүүдэд гарна. Гадаад зах зээлд шатахууны үнэ өсөж байгаа. Энэ бол геополитикийн маш түвэгтэй нөхцөл үүсээд байна. 

Хариуцлага тооцох асуудал яригдана. Сайдын түвшинд хариуцлага ярьдаг хүн нь Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд. Одоогоор энэ талаар яригдаагүй. Урд хөршөөс авах бензиний хэмжээг нэмэгдүүлнэ. 1990 оноос хойш би улс төрд байж байна. Ийм олон хүндрэл хавсарсан үе тохиолдож байгаагүй дээ. Хүн төрөлхтөн үзээгүй нөхцөл байдал ковидоос болж үүслээ.  

Холбоотой мэдээ