ТӨСӨВ-2022: Улсын мөнгөөр кино хийхгүй, ой тэмдэглэхгүй, шагнал урамшуулал өгөхгүй

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2021-10-07 23:49:03

Ирэх онд төсвийн хэмнэлтийн бодлого барьж ажиллахаар Сангийн яам төлөвлөжээ. 

Энэ хүрээнд дараах 10 хэмнэлтийг хийх бөгөөд ₮12 тэрбумыг хэмнэх боломжтой гэж тооцоолсон байна. Үүнд:

  • Сайд нэгээс илүүгүй зөвлөх, туслахтай байх, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга дундаа нэг туслахтай байна
  • Төрийн захиргааны байгууллагууд авто машин хэрэглэхгүй. Зайлшгүй шаардлагатай бол хувийн хэвшлээс түрээсээр ашиглана.
  • Тэтгэвэрт гарсан 2 албан хаагч тутамд нэг албан хаагч шинээр ажилд авах
  • Төрийн захиргааны байгууллагын албан хаагчийг ажлын нэг өдөрт гэрээсээ цахимаар ажиллах горимд шилжүүлэх
  • Цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, дулаан хангамж, хоол үйлдвэрлэлийг хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх
  • Албан контор шинээр барихгүй, тусгай чиг үүрэг гүйцэтгэхээс бусад байгууллага автомашин шинээр худалдан авахгүй байх
  • Бүх шатны төрийн байгууллагын сургалт, семинар, хурал зөвлөгөөн зохион байгуулах, албан хаагчийг мэргэшүүлэх арга хэмжээг цахимаар зохион байгуулахаар тооцож, зардлыг тэмдэглэхгүй
  • Төсвийн хөрөнгөөр кино хийхгүй, ой тэмдэглэхгүй, ном хэвлүүлэхгүй байх, шагнал урамшуулал өгөхгүй байх
  • Засгийн газрын агентлаг нэгээс илүүгүй дэд даргатай байх, дарга нь зөвлөхгүй ажиллах
  • Цахим гарын үсэг нэвтрүүлж банк, даатгал, нотариат, тусгай зөвшөөрөл, хөрөнгө болон эрх өмчлөх, эзэмших, ашиглах шилжүүлэх, сунгах зэрэг үйлчилгээнд ашиглах бодлого хэрэгжүүлэх нь. 

Монгол Улсын 2022 оны төсвийг УИХ-аар удахгүй хэлэлцэнэ.

Холбоотой мэдээ